Нуклейн хүчлийн шинжилгээний аргыг нэвтрүүлэх боломж бүрджээ

img

Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээний хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн лабораторийн оношлогоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэхэд ашиглах өндөр технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол 2011 оны 10-р сарын 17 нд болов. 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Герман улсын ROCHE компаниас нийлүүлсэн байна. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ЗГХА-ЭМГ-ын дарга Ш.Энхбат, ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү болон албаны бусад хүмүүс, ЦССҮТ-ийн хамт олон оролцлоо. Лабораторийн оношлогоонд нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлснээр цусны аюулгүй байдал, цуглуулсан цусаа өндөр мэдрэг аргаар шинжлэх асуудал дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд хүрэх аж. Донорын цусанд хийгдэх халдвар илрүүлэх шинжилгээг хийхдээ, улсын хэмжээнд нийт цуглуулсан цусны 70%-ийг шинжилдэг ЦССҮТ-д нуклейн хүчлийн (NAT) аргыг нэвтрүүлэх, бүх аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д энзим иммуны (ELIZA) аргыг нэвтрүүлэн 100% шинжлэхээр ЭМ-ийн сайдын тушаал /377-р/ гарч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өнөөдөр ЦССҮТ-д хүлээлгэн өгч байгаа тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулах, тохируулах, ажиллах мэргэжилтнүүдийг сургах үйл ажиллагаа 2 сар орчим үргэлжилж, ирэх оны эхэнд үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болно гэж ЦССҮТ-ийн захирал П.Улаанхүү хэлсэн бол, оношлогооны шинэ аргыг нэвтрүүлэхэд шаардлагатай оношлуураар хангах хөрөнгө зардлыг улсын төсвөөс гаргуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа ЭМ-ийн сайд С.Ламбаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

toog ni medej bh yum, dotor ni ajilladag hun u ta. ert oroi ch gesen tsaashdiin uild heregtei yum bishuu ene chin.
2011-10-19
DOH-toi donoriin tsus hund hiij haldaasnii daraa uhaan oroh yum daa. 14 hund DOH haldaasan humuus shuu ta nar.
2011-10-18
toog ni medej bh yum, dotor ni ajilladag hun u ta. ert oroi ch gesen tsaashdiin uild heregtei yum bishuu ene chin.