
Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас “Монголын эрчим хүч–2012: Тогтвортой эрчим хүч-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 15,16-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг чуулга уулзалт Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.Чуулга уулзалтад Засгийн газрын яамдууд, эрчим хүчний гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцох аж. Уг гадаад, дотоодын 90 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлжээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бодлого зорилтыг танилцуулах, төрийн болон хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх, санхүүжилт шаардлагатай байгаа төсөл, арга хэмжээг сурталчлах, хамтран ажиллах, техник технологийн танилцуулга хийх нөхцлөөр хөрөнгө оруулагчид болон дотоодын компаниудыг хангаж байгаа аж. Тиймээс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх болон мэдээлэл авах сонирхолтой гадаад, дотоодын байгууллага, компани, хувь хүмүүсийг уг чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ