
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл ЗГХА-Эрүүл Мэндийн Газартай хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр болов. Мөн энэ өдөр Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Нийслэлийн Яаралтай Тусламжийн төвд нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс хүн амын дундах зам тээврийн ослоос үүдэлтэй өвчлөл, эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг явуулж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд 550.000 орчим ам.долларын өртөг бүхий анхны тусламж, амилуулах суурь тусламжийн багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ