
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц. Сүхбаатар, Бүгд Найрамдах Словак Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Францишек Длхополчек нар 2011 оны 10 дугаар сар 17-ны өдөр Бээжин хотноо протоколд гарын үсэг зурав.
Тэд Монгол Улсын Ерөнхий сайдын 65 дугаар захирамжийг үндэслэн “Монгол, Словакийн хоёр талын харилцааг зохицуулж буй хэлэлцээрүүдийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словак Улсын Засгийн газар хоорондын протокол”-ыг үзэглэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ