
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “100.000 айлын орон сууц” хөтөлбөр зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжихээр сүүлийн гурван жил яригдаж, хүлээлгэсэн боловч барилгын салбарт ямар нэгэн дэмжлэг, ахиц өөрчлөлт гарсангүй.
Түүнчлэн Монгол Улсын барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал нь орон сууцны болон барилгын чиглэлээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг судалж, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор орон сууцны зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч ААН, компаниудын удирдах ажилтнуудын уулзалт маргааш “Нарантуул” зочид буудлын хурлын танхимд 10.00 цагт болно.
Уулзалтыг “Барилга.МН” БЗМТөвөөс зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН, компанийн захирал болон шийдвэр гаргах удирдах ажилтнууд оролцох аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ