П.Өнөрбат, Д.Отгонцэцэг нар бэлтгэл сайтайгаа харуулав

img

Монголын бүх ард түмний спортын 13-р их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Спортын төв ордонд өчигдөр эхэллээ. Энэ тэмцээнд нийслэлийн дүүргүүд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн биеийн тамир, спортын газар, “Аврагч”, “Алдар”, “Хилчин”, “Хүч”, “Сүлд” спорт хороо зэрэг 28 байгууллагын 325 бөх оролцож байна. Тэмцээнд оролцож байгаа бөхчүүдийн дотор Гавьяат тамирчин 6, дэлхийн аварга 1, ДАШТ-ий медальт бөх 8, Азийн аварга шалгаруулах тэмцээний медальт бөх 26, олимпийн наадмын эрх авсан 8 бөх, олон улсын хэмжээний мастер 43, спортын мастер 47 бөх байна. Эхний өдөр эрэгтэй 55 кг, 74 кг, эмэгтэй олимпийн бус 51 кг, 59 кг, 67 кг-ийн барилдаанууд болсон юм. Эрэгтэйчүүдийн 55 кг-д гол өрсөлдөх ёстой олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, Т.Даваахуяг, залуу мастер Э.Бэхбаяр, Б.Номин, ахмад бөх Т.Давааням нар нэг хэсэгт багтан маш хүнд барилдаануудыг хийлээ. Эмэгтэй 67 кг-ийн жинд барилдаж байсан ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн бэртэл авсан учир тэмцээнийг орхисон. 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, П.Өнөрбат нарын барилдаан үзэгчдийн анхаарлыг онцгой татаж П.Өнөрбат өрсөлдөгчөө нэгдүгээр үед клинч барьцаар хожиж хоёрдугаар үед 3:2 онооны харьцаагаар дийлж хэсгээсээ шалгарлаа. Спартакиадын хошой аварга цолыг олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, П.Өнөрбат нар хүртэж, олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа, Э.Бэхбаяр, спортын мастер Б.Мөнхтуяа нар анх удаа спартакиадын аварга боллоо. 1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхны УАШТ-д оролцож 44 кг-ийн жинд 16 настайдаа хүрэл медаль байсан, тэрхүү УАШТ-д оролцож байсан бөхчүүдээс одоо болтол барилдаж байгаа ганц бөх болох олон улсын хэмжээний мастер А.Чанцалнямаа 67 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэнээр Бүх ард түмний спартакиадын мөнгө, хүрэл, УАШТ-ий 2 мөнгө, 8 хүрэл медальт бөх боллоо. 74 кг-ийн медальтнууд ТЭМЦЭЭНИЙ ДҮН Эрэгтэй 55 кг (31 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Сүлд” спорт хороо/ 2. Гаадангийн Амархүү /Хан-Уул дүүрэг/ 3. Содномдашийн Батболд /”Аврагч” спорт хороо/ 3. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/ 74 кг (28 бөх): 1. Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг/ 2. Дугарсүрэнгийн Лхагвадорж /Төв аймаг/ 3. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/ 3. Баатарын Нямбаяр /Сонгинохайрхан дүүрэг/ Эмэгтэй 51 кг (17 бөх): 1. Даваасүхийн Отгонцэцэг /Хан-Уул дүүрэг/ 2. Эрхэмбаярын Даваачимэг /“Хилчин” спорт хороо/ 3. Баярмагнайгийн Даваасүрэн /Орхон аймаг/ 3. Пүрэвдоржийн Орхон /Баянзүрх дүүрэг/ 59 кг (15 бөх): 1. Тунгалагийн Мөнхтуяа /Орхон аймаг/ 2. Доржийн Нармандах /“Хүч” спорт хороо/ 3. Гансүхийн Номинзул /Хан-Уул дүүрэг/ 3. Цэндсүрэнгийн Одмаа /”Хилчин” спорт хороо/ 67 кг (13 бөх): 1. Цэрэндоржийн Баярзаяа / Хан-Уул дүүрэг / 2. Амгаланбаатарын Чанцалнямаа /“Хүч” спорт хороо/ 3. Отгонбатын Оюунтуяа /“Аварга” БТДС, ХУД/ 3. Эрдэнэцогийн Цогтгэрэл /Сонгинохайрхан дүүрэг/ Өнөөдөр эрэгтэй 60 кг, 84 кг, 96 кг, эмэгтэй 48 кг, 63 кг-ийн барилдаанууд болно. 55 кг-д олимпийн эрх авчирсан гавьяат тамирчин Б.Наранбаатар жин өгсөн 60 кг-ийн сайчуудтай өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн аварга С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт О.Насанбурмаа нар халз тулах нь ээ. Ц.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дарханаас:
Өнөрөө,Отгонцэцэг ээ. баяр хүргэе. Олимпийн эрх авсанд чинь. Дарханы Монгол -Алтны Хайрхан клубт барилдаж байсныг чинь санаж байна. Дарханыхаа нэрийг гаргаарай.Танай босс Мөнхтөр УИХ-д нэр дэвших сурагтай.Ийм хүүхдүүдийг багаас нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн түүнийг зөвхөн үүнийг нь үнэлж саналаа өгнө. Дэлхийн дэвжээнд Монголоо,ДАРХАНАА гаргаарай. Монгол эр хүн морио, бөхөө, Монголоо хайрладаг юм.
2012-05-13
hamgiin iluu baisan ni unurbat
2012-05-13
dondog:
davaanyam iluu baigaagui, gehdee ih goyo uzsen dee
2012-05-13
Баагий:
Даваанямаа чи хүчтэй ба лээ шүү. Чи хүрэл авсан шүү. Луйвардуулаагүй бол.
2012-05-12
zochin:
М,Давааням шүү дээ, Чөлөөт бөхийн шүүгч нар шударга шүүгээчээ, Цогтбаатарыг уг нь ялсан ш дээ,
2012-05-12
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-05-12