
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. 4-6 хэм дулаан байна. Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нугаар 3-8 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ