
Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд өчигдөр гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын дадлага сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн төлөө газар, Японы хүүхдийг ивээх сангаас хүүхэд хамгааллын байгууллагын ажилтнуудад зориулж хамтран зохион байгуулж байгаа "Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" төслийн хүрээнд зохион байгуулсан байна.
Энэхүү сургалт нь ХСХТТөвд гамшиг онцгой байдлын нөхцөл байдал үүсвэл төлөвлөгөөний дагуу аюулттай обьектоос нийт бие бүрэлдэхүүн хэрхэн гарах, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, аюулгүй газар хэрхэн нүүлгэх, шилжүүлэх, анхан шатны арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулахад ач холбогдолтой юм.

Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ