Гүүрэн гарцын гол зам нь долдугаар сард ашиглалтад орно

img

Улаанбаатар хотын хувьд  утаа, замын түгжрэл, хогны асуудал хамгийн тулгамдсан зүйл болоод байгаа билээ. Замын түгжрэлийг наанадаж 20 хувиар багасгах  гүүрэн гарцыг Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд барьж байгаа.  Төмөр зам ба Нарны зам дээгүүр баригдах энэ гүүрэн гарцын ажлын явцтай Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр танилцлаа. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн жилийн яг өдийд уг гүүрний ажлын явцтай танилцсан бол  энэ удаа өөрийн өгсөн үүргийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгааг шалгаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, шийдэж өгөхөөр ийн ирсэн юм. Нийтдээ 895 м урт байгууламж бүхий уг гүүрэн гарцын ажлын явц одоогоор 80 хувьтай явж байгаа аж. Уг гүүрэн гарц нь  бүхэлдээ энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм байна. Тус ажлын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Та гүүрэн гарцын бүтээн байгуулалтын томоохон ажилтай танилцлаа. Сэтгэгдэл ямар байна вэ? -Монгол улсад маань олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Үүний нэг нь энэ гүүрэн гарцын ажлын явц юм. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд энэ ажил явагдаж байгаа бөгөөд   ажлын явц цаг хугацаандаа чанартай явагдаж байна гэж харлаа. Нийслэлийн хувьд олон тулгамдсан асуудал байдгийн нэг нь замын түгжрэл  бөгөөд үүнийг шийдэхэд энэ гүүрэн гарц ихээхэн ач холбогдолтой. Энэхүү гүүр ашиглалтад орчихвол замын түгжрэлийг 20 хувь бууруулна гэж ажлын хэсгийнхэн мэдээлж байна. Энэ бол эдийн засгийн болоод нийгмийн, цаг хугацааны  хувьд ихээхэн чухал учраас зориуд ач холбогдол өгч өөрийн биеэр ийнхүү  ирж танилцаж байна. Гүүрийг хугацаандаа болон чанарын  өндөр түвшинд оруулахын тулд ямар бэрхшээл байна гэдгийг асууж сонирхлоо. Тэдний хувьд ямар нэг бэрхшээлтэй асуудал байхгүй гэдгээ хэлж байна. Энэ бол маш сайн хэрэг. - Энэ гүүр хугацаандаа ашиглалтад орох болов уу? - Хугацаандаа буюу энэ оны хоёрдугаар хагасд ашиглалтад оруулна гэж ажлын хэсгийнхэн хэлж байна. Би болж өгвөл наадмаас өмнө ашиглалтад оруулахыг хичээгээрэй гэж жилийн өмнө ирэхдээ   үүрэг өгч байсан. Гол гарцын  урсгал зам нь бараг ашиглалтад орчихно гэж байна.  Бусад ажлууд нь цаг хугацаандаа орно гэж тэд мэдээллээ. Өгсөн чиглэл боломжийн, гүйцэтгэл нь 80 хувьтай явж байгааг , ажлын явц сайн байгааг харлаа. -Дахиад ийм зургаан гүүрийг Улаанбаатар хотод барина гэж байгаа. Санхүүжилтийг шийдэх боломж хэр байгаа вэ? -Жил ирэх тусам нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг тавьж байгаа энэ үед санхүүжилт хийх боломж улам бүр нэмэгдэж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилтууд тавигдсан байгаа. Зургаан гүүр мөн нийслэлийн замыг сайжруулах, шинээр барих ажлыг  хийж, эдгээрийг шийдэх санхүүгийн нөхцөл боломж байгаа. Гол нь  цаг хугацаандаа  чанартай хийгдэх нь Нийслэлийн болон салбарын яамдын үйл ажиллагаанаас шалтгаалах юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мэргэ үнэн байжээ
2012-10-28
ñóðàã÷:
Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-14
Монголчуудийн нэг туйлшрамтгай зан байхым аа юм болгоныг улс төржүүлж сонгуультай холбож ярих гээд энэ хүн чинь ажлаал хйигээд явж байна шдээ яах гэж ингэж хардаж сэрдэж байдаг юм. Мөрөөр явж байгааа хүнийг харин ч мундаг хүн шүү өөрсдөө хаанан ч хүрэнгүй байж
2012-05-14
bilegt:
Ё.ОТГОНБАЯРЫН САЙДЫН БАЛГААР МАН-ЫН ХӨТӨЛБӨР НУРЖЭЭ 2012 оны 04 сарын 30 нд МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий. Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-12
e-Extra:
Новшийн авилгач Сү. Батболд сонгууль ойртохоор хаана хүмүүс ажил хийж байна тэнд очоол өөрийгөө оролцуулж зураг даруулж явах юмаа. Өөрийгөө рекламдаж тэнэж байгаад Хятад ажилчид дээр андуураад очих байхаа. Хятадууд сонгуульд санал өгдөг болоосой гэж мөрөөдөж байгаа даа энэ хулгайч. Батболдоо энэ удаагийн сонгуулаар чамайг шалан дээр шалдан гуяараа буух юм байна гэж мэрэг төлгөнд буугаад байна.
2012-05-12
мэргэ үнэн байжээ
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn ,,,,,,,,,,,,,,,,,
2012-05-12