
Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний дөрвөн сард 646.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 61.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өсчээ.
Энэхүү өсөлтөд зэс, молибден, цайрын баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-59.8 хувь нэмэгдссэн нөлөөсөн байна. Мөн талх, нарийн боов, сүү, хивс, металл бэлдэц, цахилгаан утас, шавардлагын зуурмаг, шахмал түлш зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиас 5.4 дахин нэмэгдсэн нь ч түлхэц болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ