
Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Энэтхэг улсын Төрийн өмчит, төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллахаар болжээ. Хамтран ажиллах тухай санамж бичигт ЭБЭХЯ-ны удирдлагууд, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Төрийн өмчит, төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхийлөгч Вэрма болон Төмөрлөгийн яамны төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд ЭБЭХЯ болон "SAIL" компани нь уул уурхай, гангийн аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломж нөхцөлийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх юм. Мөн Монгол Улсад төмрийн хүдрийг боловсруулан ган үйлдвэрлэх, гангийн үйлдвэрийн цогцолборын техник эдийн засгийн урьдчилсан судалгааг боловсуулах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ