
Монголын Үндэсний Кино Урлагийн Академи, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран Улаанбаатар кино наадмыг зохион байгуулах болсон. Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа “Academy awards 2012" наадмын шилдэг кинонууд өнөөдөр тодорно Энэ жилийн кино наадамд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээж, дэлгэцнээ гарсан монгол кинонуудыг шалгаруулах юм.
Хамгийн олон төрөлд шагнал хүртсэн нэг кино уран бүтээлчид "Шилдэг кино"-гоор шалгарч таван сая төгрөг, Холливудад аялах эрхий бичгийн эзэн болно. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Academy Awards-2012” наадамд ямар уран бүтээл өрсөлдөх болсныг эхний байдлаар танилцуулж байна.
1.“DOZ” entertainment “Хөх толбот хүмүүс”
2.“Wisdom Film Production” “Бодлын хулгайч”
3.“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл “Долоон бурхан харвадаггүй”
4.“Noyon film entertainment” “Орлон тоглогч”
5.“Zoljargal &Son film” студи “Бодлын дайны өрөг”
6.“Дээд гэгээн пикчерс” ХХК “Богд хаан”
7.“Корокус” продакшн “Сүүдрийн гэрэл”
8.“Идуган” интертайнмент “Тэнгэрийн хүү”
9.“Big Line” студи “Бурхан өршөөг”
10.“HD Production” “Ээжээ”
11.“Zoljargal &Son film” студи “Хөхийн голын хүүхдүүд”
12.“Жон Бээс” ХХК “Нар сарны зааг”
13.“Line” action entertainment “Найз”
14.“ДУГЛАС” ХХК “Миний найз”
Түүнчлэн кино, киноны уран бүтээлчдийг дараахь номинациар шалгаруулах юм.
1. Шилдэг эрэгтэй дүр
2. Шилдэг туслах эрэгтэй дүр
3. Шилдэг эмэгтэй дүр
4. Шилдэг туслах эмэгтэй дүр
5. Шилдэг найруулагч
6. Шилдэг зураглаач
7. Шилдэг зураач
8. Шилдэг хөгжим
9. Шилдэг дуу
10. Шилдэг монтаж
11. Шилдэг дууны найруулагч
12. Шилдэг зохиол
13. Шилдэг дүрсний эффект
14. Шилдэг нүүр будалт
15. Шилдэг баримтат кино
16. Шилдэг инээдмийн кино
17. Шилдэг дебют
18. Шилдэг хөрөнгө оруулагч
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ