Н.Энхбаярын эхнэр Ерөнхий сайдад хүсэлт илгээлээ
Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн
МУ-ын Ерөнхий сайд С. Батболдод
Миний нөхөр Намбарын Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 8 хонож байна. Та нарт өлсгөлөн зарлах болсон 5 шаардлагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлсэн билээ. Та нарын зүгээс энэ 5 шаардлагын хариу болгох өлсгөлөнг албадан зогсоох шийдвэр гаргасан юм байна. Энэ шийдвэрийг би гэр бүлийх нь хувьд дараахь шалтгаанаар эсэргүүцэж байна.
- Олон улсын 1991 оны Мальтын конвенцоор өлсгөлөн зарласан хүнийг албадан хооллохыг хориглосоор байтал монголын эмч нарыг өвчтөндөө ийм хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандахыг тулгаж байгааг эсэргүүцэж байна.
- Хуулийн байгууллагуудын зүгээс удаа дараа хүчирхийлэн хууль бус ажиллагаанд ..... олон хоногийн хуурай өлсгөлөнд байгаа хүнд дахин хүчирхийлэл, албадлага хэрэглэвэл бие нь хүнд хямралд орж харвалт өгөх, зүрхний шигдээс болох аюулын магадлал маш өндөр байгаа тул, үүнийг танд хариуцлагатай мэдэгдэж байгаа шүү.
Эмчилгээ ямар нөхцөлд, ямар аргаар явагдахаас шалтгаалж үр дүнгээ өгнө.
Хууль бусаар хоригдож багаа Ерөнхий сайд байсан хүний асуудлыг шийдэхдээ “албадан эмчилгээ” гэсэн амь нас, ёс зүйд харшилсан гарцыг Эрүүл мэндийн сайд ...... байх шиг байна.
Эмчилгээг яаралтай хэвийн нөхцөлд хугацаа алдалгүй эхлэх шаардлагатай тул дээрх амь насанд учрах эрсдлийг тооцож хууль бусаар хорьж байгаа явдлыг нэн даруй зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байна.
Ерөнхий сайд байсан хүний амь насанд нь үнэхээр санаа зовж байгаа бол хуулийн дагуу асуудлыг шийдэж хууль бус хорьж байгааг нь зогсоож болохоор байтал яагаад дахин “албадлага” гэдэг аргыг хэрэглэх гээд байна? Яагаад миний нөхрийн хувьд ямарч тохиолдолд зөвхөн хүчирхийлэлийн арга замыг сонгоод байна?
Намбарын Энхбаярын гэр бүл О. Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ