
Увс аймгийн засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байхад “Үндэсний шуудан” сонины 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаарт “Увсын дарга нарыг улс төрийн захиалгаар хорьчихжээ” гэсэн материал нийтлэгдсэн нь ямар ч үндэслэлгүй худал ташаа мэдээлэл байна.
Тус аймгийн засаг арга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байхад Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав улс төрийн зорилгоор дээрх хүмүүсийн хэргийг шийдвэрлүүлсэн мэтээр бичсэн нь бусдыг гүтгэсэн үйл ажиллагаа болсон байна гэж үзэж байна.
Иймд дээрхи гүтгэлэг хууль бус ажиллагаагаа таслан зогсоож, албан ёсоор уучлал гуйхыг прокурорын байгууллага шаардаж байна.
Энэхүү бусармаг үйлдэлд хуулийн дагуу хариуцлага тооцох үндэслэл байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ