Шалгалт явуулсан байна

img

Говьсүмбэр аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”-ын дагуу прокурор, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, албаны ур чадварыг сайжруулах, алдаа зөрчлийг илрүүлж арилгах, дахин гаргахгүй байх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор 2012 оны эхний 4 сарын байдлаар Аймгийн прокурор, прокуроруудын, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор ажилтнуудын ажлыг шалган тусласан байна. Прокурор, ажилтны ажлыг шалган туслахдаа удирдамж боловсруулж тухайн ажилтны ажил үүргийн хуваарь, төлөвлөгөө, түүний хэрэгжилт, ажлын зохион байгуулалт, хариуцсан ажлын бүртгэл, судалгаа, хийсэн шалгалтын чанар, арга барил ажлын ахиц, доголдол, сахилга хариуцлага хувийн болон ажил хэргийн соёл, өөрийгөө хөгжүүлэх талаар хийж байгаа ажил, хууль болон гарын авлага удирдамжийн баримт бичгийн ашиглалт бичиг баримтын боловсруулалт зэргийг хамруулсан байна.   Ажлыг шалган туслах үед хөтөлсөн тэмдэглэл, өгсөн үнэлгээ, дүгнэлтийг шалгуулсан прокурор, ажилтнуудад танилцуулан тэдний саналыг сонсож, дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэцүүлэн, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 34 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын аргачилсан заавар”-т заасны дагуу прокурорын ажлыг шалгаад даалгавар, ажилтны ажлыг шалгаад зааварчлага бичгээр өгч биелэлтийг нь тооцон ажилласан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áàãø:
Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-14
Болдсайхан:
Хятадын цэргийн генерал Цайхоу Сюй гэгч этгээд Энхбаярыг баривчилсны дараа Монголд ирсэн. Ирээд Монгол улсын ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ерөнхий сайд Сү. Батболд нартай уулзаж зөвлөлгөө өгсөн байна.Уулзаж зөвлөгөө өгсөн тэр орй нь МАХН-ын нарийн бичгийн дарга Удвалыг баривчлах тушаалыг ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Сүхбаатарын шүүхээр гаргуулсан. МАХН сонгуульд ялах юм бол таван толгой, оюу толгойг хятад дангаараа эзэмших асуудал хүндрэх учраас МАХН-ыг дарах ажлыг хятадын зэвсэгт хүчний оролцоотойгоор Ерөнхийлөгч, ерөнхий сайд нараар хэрэгжүүлж эхэллээ.
2012-05-13