Улаанбаатарт нойтон цас орно

img

Малчид, Ард иргэдийн анхааралд:Өнөөдөр нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна. 2012 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор, болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байв. Даралт өдөртөө тогтвортой байна.
Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ: Хэвлэх
2012 оны 05 дугаар сарын 12-ны 20 цагаас 05 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ   БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр , өдөртөө секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 4-9 градус, дулаан байна. ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадасгүй. Салхи хойноос секундэд 12-14 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.   УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна. 2012 оны 5 дугаар сарын 14-нөөс 5 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 14-нд зүүн зүгийн нутгаар, 15-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд зүүн зүгийн нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нөөс нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ