Амь эрсэдсэн гурван гал сөнөөгчийн ар гэрийнхэн хөшөө босгож өгөхийг хүслээ

img

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо ажилласан байна. Тус аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газарт энэ сарын 3-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг унтрааж байгаад амь насаа алдсан 3 албан хаагчийн ар гэр Шадар сайд М.Энхболд, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар очлоо. Талийгаачдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж, эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын эмгэнэлийн бичгийг Шадар сайд М.Энхболд ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын албан хаагчдад Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу Засгийн газрын нөөц сангаас 5 жилийн цалин, тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгө өгснийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Онцгой байдлын албаны дэслэгч, 38 настай Ч.Намжилдаш албандаа 16 жил зүтгэхдээ аврагч, шүхэрчин, гал сөнөөгчөөр ажиллажээ. Түүний эхнэр, 3 хүүхэд нь үлдэж байгаа бөгөөд өндөр настай аав ээж, ах дүүс нь гашуудалт мэдээг дуулангуутаа Улаанбаатар хотоос Чойбалсан хотноо ирээд байсан юм байна. Ч.Намжилдашийн ар гэрт Засгийн газрын нөөц сангаас олгосон 79,4 сая төгрөгийг хүлээлгэн өглөө. Талийгаачийн ар гэрийнхэн хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж яваад амь насаа алдсан 3 гал сөнөөгчийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хөшөөт цогцолборыг орон нутагтаа барьж өгөхийг Шадар сайдаас хүслээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан онцгой байдлын салбарын албан хаагчдын дурсгалыг мөнхжүүлэх хөшөөт цогцолбор Улаанбаатар хотноо байгуулсан бөгөөд жил бүрийн тодорхой өдөр салбарынхан нь уг хөшөөнд хүндэтгэл үзүүлэх уламжлал тогтсоныг ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр дуулгаад талийгаачдын ар гэрийнхний саналыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлж, асуудлыг судлан шийдвэрлэхээ амлалаа. 28 настай Ж.Одбаяр нь онцгой байдлын албанд найман жил ажилласан бөгөөд 2004-2005 онд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид аврагч, 2005 оноос Дорнод аймгийн Эрэн хайх аврах салбарт аврагчаар ажиллаж байжээ. Талийгаачийнх Чойбалсан хотын орон сууцны 49-р байранд амьдардаг бөгөөд лизингээр байр аваад удаагүй залуу хосууд байсан. Одоо ар гэрт нь эхнэр Н.Нандинцэцэг нь 5 настай охин О.Жаргалмаагийн хамт үлдэж байгаа юм байна.

Талийгаач 7 хүүхэдтэй айлын дунд хүү бөгөөд өндөр настай аав ээж, ах дүүс нь УОК-ын даргад ар гэрийнх нь нөхцөл байдлыг танилцуулж, үлдэж байгаа эхнэр хүүхдийнх нь амьдрал ахуйг төр, засаг анхаарч үзнэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнд Засгийн газраас өгч байгаа 80 сая 300 мянган төгрөгийг Шадар сайд хүлээлгэн өглөө. Ахлах ахлагч, 28 настай С.Бат-Эрдэнэ долоон жил онцгой байдлын албанд ажилласан.Талийгаачийнх Чойбалсан хотын Цэнхэрийн байранд амьдардаг юм байна. Түүний эхнэр, 2 хүүхдэд нь Засгийн газраас 69,6 сая төгрөгийг өгч байна. Мөн онцгой байдлын салбарын албан хаагчид амь насны даатгалд хамрагддаг бөгөөд Миг даатгалын хамт олон дээрх 3 талийгаачийн ар гэр тус бүрт даатгалын 20 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн юм.

УОК-ын дарга М.Энхболд талийгаачдын ар гэрийнхний тавьж байгаа санал, дэмжлэг туслалцааны асуудлыг бүрэн судлан үзэж, аймгийн хэмжээнд шийдвэрлэж болохыг нь шийдвэрлэж, Засгийн газарт тавьж байгаа саналыг уламжлахыг аймаг, орон нутгийн удирдлагуудад даалгалаа. Талийгаачдыг ирэх даваа гарагт Чойбалсан хотноо нутаглуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hushuu gej yarihaar yldej byi gal sunuugchid terhymyyst hangaltiig ni yaj sain bolgoh ve geed neg dorbitoihon dygaraad uguusei bilee.
2012-05-30
Er ni gadnii orond gal garahad hygarhai shyyr bariad zogsdog ium bol yy .yadag ium bol
2012-05-30
dashura:
өнөө цагт зарим хүмүүс хүний мөсгүй, өчүүхэн бодолтой байх юм. тэр эмэгтэй харин ч нэр төртэйгөөр охиноо өсгөх болно. Anonymous чи бусдыг өөр шигээ битгий бод.
2012-05-15
dashura:
маш эмгэнэлтэй явдал боллоо,эхнэр хүүхдийг нь ч аав ээжийг нь ч ажлын хамт олныг нь бодсон ч тэр. УИХ-н гишүүд, томчууд худлаа эх оронч царай гаргаж хэрэлдэж суухаар Онцгой байдлыхныг бүх хангамжаар нь хангаж өгөөчээ сэтгэл гаргаад. та нарч би ч тэгж улаан гал руу очих зориг хүрэх боловуу!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-05-15
zochin:
aimaar yumaa kharamsaltai ar geriikhen khetsuu dee. ami nasaa aldsan zaluus khetsuu b.aa daa kharamsaad ch barakhgui khokhirol shuu
2012-05-14
zochin:
MI8-iin hergees hoish hangalt, bagaj zevseg nemegdsen n her baidag bol. Bas tusuv n nemegdsen bailtai daa. OBEG haryalald heden alban haagch baih toog medehgui ch ene meteer 60, 70 sayaar hunee uneleed uzvel ch hachin too garah baih. Uridchilj zuv tusuvluj busdiin nudend il haragdtal n bagaj heregsleer n hangamaar yumaa. Ene gazriin naimaachin Enkhbold yer osliig iim baidlaar gal untraah maygaar l uddeg ulamjlal togtoh n. Tsaana n hunii ami ersedseer...
2012-05-14
Охин л өрөвдмөөр юм даа аавдаа бүр л их амь байдаг байсан байх даа. Ээж бол яах вэ хэд хоног шаналж байгаад л нэг хар юм олоод л сэтгэл нь амарчихана. Охин л хэцүү байх болов уу л гэж бодох юм. Би 5 настай ганц охинтой хүн миний охиноос ялгаа юу байхав дээ. Охиныг л маш их өрөвдөж байна даа. Аавыгаа харуулдаад л адилхан хүн харагдахаар гүйж оччих гээд л.....
2012-05-13
galaas hamgaalah nomrog yagaad baidaggyi ym bee xybtsas tonogloloor hi hyrdan xangamaar um daa
2012-05-13
zochin:
ULSIN IH HURALD SUUDLIN BOGLOOSIIN UUREG GUITSETGEJ BAIGAA BATUUL-D BAATAR OGCH BAIHAAR DEERH 3 ZALUUD OGSON NI DEER BAISAN YUM. HOSHOONII HUVID HEREGGUI EE. SOGTUU,TENEMELUUD SHEEJ,BAADAG GAZAR L BOLDGIIN SHDE. TEGEED CH HOTOD HUNEESEE ILUU HOSHOOTEI BOLCHOOD YAY GEJ BAIHAD... HEDEN HALTAR TOGROG OGOOD AMIG NI TAGLAJ BGAAM BAIH DAA. TORD ZUTGEJ BAIHAAR HUVIARAA AJILLASAN NI DEER.
2012-05-13
YAMAR GAITAI PIZDA NI GAL TAVICHIHVAA?
2012-05-13
Дэлгэрсайхан:
ОБУЕГ аврагчдынхаа ажилын хувцас, тухайн ажилд шаардлагатай багж хэрэгслийг бусад улс, орны жишгийн дагуу хангах хэрэгтэй. Манайд ийм стандарт байхгүй юм шиг,уг нь энэ байгууллагад аюулгүй ажиллагаа, чанар баталгаажуулалтын алба ажиллаж хяналт, шалгалт тавьдаг баймаар юм. Гал унтрааж байгаа байдлыг нь зурагтаар харж байхад гар нүцгэн, гэрээс өмссөн хувцастайгаа шахуу ажиллаж байгаа харагдах юм. ОБУЕГ ажилаа сайжруулах шаардлагатай.
2012-05-13
enhee:
эмгэнэл илэрхийлж байна .Тэр гал тависан хүнээ л сайн шийтгэх хэрэгтэй энд ямар ч дарга хамаагүй харин иа бидний хувь хүний хариуцлага шүү дээ .Улс хангалттай л тусламж мөнгө өгсөн л байна .Хэн нь ч байсан хувь заяатайгаа эвлрэх хэрэгтэй .
2012-05-13
хэхэ, хүн үхэж байхад юун ч хөшөөсөг юм. тэр авсан 70 сая төгрөгнөөсөө өөсрдөө барина биз дуртай бол...
2012-05-13
mgl hun:
ONNTSGOI BAIDLIIN DARGA UUREG HARIUTSLAGAA UHAMSARLASAN BOL ODIID INGEED HUN ERSDENE GEJUU ZASGIIN GAZRIIN TRGUUN HEREGLELEER NI MUU HANGAJ BNASHUUDEE.ONNTSGOI BAIDLIIN DARGIIG AJLAAS NI HAL
2012-05-13
orgon uudam nutagtai manaih shig uls zohion baiguulaltiin huvid arai oor youm bodmoor bga youm da tegehgui bol unii amiar toglood tegeed amiig heden togrog oghc taglaad baij bolmoorgui sanagdah youm .bosoo tenhelegiin daguu 3 bused huvaagaad 3 nisdeg tereg buhii avrah otryaduudiig gal untraah nisdeg teregeer tonoglood gal garsan tsagt tsag aldalgui untraaj baival hunii ami nasand halgui baih bolov uu gej bodoj bna.
2012-05-13
hun aldaj bolno gantss aldaaan deer darga naraa halaad baiwal yaj ajil yawah yum.Manaihan neeree hetsuu ulsuud shu
2012-05-13
Хашир аврагч:
Бие бүрэлдэхүүний сургалт, дадлага муу байна. Мөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нв аврагч хүний үүрэг байдаг. Сургалтаа үр дүнтэй, тогтмол явуулж байсан бол ийм зүйл гарахгүй.
2012-05-13
UM SAIN AMGALAN BOLOH BOLTUGAI
2012-05-13
зочин:
Сургалт, сургалт, сургалт аюулгүй ажиллах сургалт чухал үүнийг хийж чадаагүйн төлөө ОБЕГазрын даргыг хал
2012-05-13
hun aldaj bolno gantss aldaaan deer darga naraa halaad baiwal yaj ajil yawah yum.Manaihan neeree hetsuu ulsuud shu
Zochin:
Ami ersedsen erelheg zalyysyn gegeen dyrsgalyg hvndetgej bna. Gehdee hushuu bosgoh asyydal bol er n sain bodoj baij yls shiidveree gargahgvi bol bolohgvi gej bodoj baina
2012-05-13
хэхэ, хүн үхэж байхад юун ч хөшөөсөг юм. тэр авсан 70 сая төгрөгнөөсөө өөсрдөө барина биз дуртай бол...