Өнөөдөр нохой өдөр
Аргын тооллын тавдугаар сарын 13. Адъяа гариг. Билгийн тооллын 23. Гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Өдрийн наран 05.43 цагт мандан 20.15 цагт жаргана. Тухайн одор бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба мал, адгуус муулах, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ