Дүү минь, гэнэн байна даа

img

Манай сайхан эх орныг авлигын хар хүрэн өнгө бүрхэж, хичнээн их худал хуурмаг, хичнээн муу муухай юмсын үүр уурхай болсныг хараад дуугүй сууж байж чадахгүй болоод Монгол Улсын иргэний хувьд чамд хандаж байна. Энэ бүхнийг өөрчлөн цэвэрлэхийг ямар их хүсч байна гээч.

Түүхийн хүрдийг зогсоож болохгүй гэдгийг би мэднэ л дээ. Түүх үргэлжилж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист Германы Бухенвальдын бөөнөөр хорих лагерийн хаалган дээр “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн латин бичээс байсан юм гэнэлээ.

 Үнэхээр тэнд хоригдсон олон зуун мянган гэм зэмгүй хүмүүсийн үйлийг үзсэнийхээ хариуд фашистууд хүн төрөлхтөний шударга шүүхийн өмнө гэсгээл хүлээж, үйлээ эдэлсэн билээ. Арав хорин жилийн дараа Монгол орон тэс өөр болохыг би мөрөөдөж байна. Тэр мөрөөдлийн зам дахь авлигалын мөсийг хайлуулахын тулд өнөөдөр хамгийн том тулыг бариад байгаа юм шүү дээ.

Чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Гэхдээ дүү минь чи сэтгэлээ нуу. Горькийн нэг зохиолыг санаж байна уу? Данко цээжээ ярж, зүрхээ суга татан гаргаад бусад хүмүүсийн замыг гэрэлтүүлдэг. Харин өнөөдөр чи цээжнээсээ зүрхээ суга татах хэрэггүй. Яагаад гэвэл шударга ёс ялах цаг ирж байна. Шударга ёс. Манай гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гэнэт санасан юм шиг авлигыг устгаж, шударга ёс тогтооно гэж хашгирсан. Тэр чадахгүй, харин та нар чадна. Тэр Ерөнхий сайд байхдаа тарьж, парламентын дарга, Ерөнхийлөгч байхдаа ургуулсан модоо тайрч хаяж хэзээ ч хүчрэхгүй. Тэр саглагар модны сүүдэрт танил найзууд нь хэдийнэ тухлаад хуучны андаа ч ойртуулахыг хүсэхгүй байна. Уг нь тэр аль 2003 онд Ерөнхий сайд байхдаа л АПУ компанийн хувьчлалаар хагас саяыг өгье гэсэн хүний гарыг тас цохих хэрэгтэй байсан юм. Авлига бол Монголын сайхан орныг муухай харагдуулдаг гэж дараагийнх нь хүн ойлгоод байна.

Хэдэн өдрийн өмнө зам хөндлөн гарч явсан жаал хүүг согтуу жолооч дайрчихлаа. Зуун саяын үнэтэй жийпний кабинаас ганган хүүхэн гарч ирээд туфлийнхээ хоншоороор биед нь хүрч харагдсан. Маргааш нь нөгөө жолооч цагдаагийн газрын үүдэнд юу ч болоогүй юм шиг явж байсан. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Хууль, шударга ёсыг уландаа гишгээд байгаа албан тушаалтантай хариуцлага тооцохгүй яаж шударга ёс тогтоох юм бэ гэж би боддог. Албан тушаал, мөнгө, нам эвсэл, нутаг ус, анд нөхөд, ураг садны холбоо хүчтэйг би мэднэ.

 Тийм хүчний өмнө өвдөг сөхрөх байсан юм бол надаас яах гэж шударга ёс нэхээд байгаа юм бол оо гэж боддог” гэж хэлсэн. Хууль зөрчөөгүй юм шигээр хулгай хийхийг авлига гэдэг юм бол хуулийг ч хулгайлж чаддаг юм байна. Саяхан тэр эрхэм “Авлига бол хүч шүү дээ. Мэдэж, эрдэж, төлөвлөж хийдэг гэмт хэрэг” хэмээн дуун алдав.

Дүү минь, чи дөнгөж хуушуурын мөнгө, хуучирч муудсан хятад пүүзтэй явж байна. Тэр чиний, бидний долоон тэрбум төгрөгийг хулгайлжээ. Энэ их мөнгө өнөөдөр хаана байна. Тэр өөрийгөө өмгөөлүүлэхээр Лондонгоос хэдэн зуун мянган доллараар өмгөөлөгч хөлсөлж байна. Энэ бол татвар төлөгч чиний аав ээж, ах эгчийн авлигын төлөөсөнд явсан хөлс хүчний нэгээхэн хэсэг. Өнөөдөр XXI зууны эхэнд газрын хэвлийн үүцээ нээсэн Монголын иргэн чи хамгийн баян хүн байх ёстой. Гэвч авлигалын тор чамайг гуйлгачин болгожээ.

Энэ авлига спиртийн наймаанаас эхэлсэн. Ярантын боомт, Замын-Үүдийн гаалиар оруулж ирсэн эсэн бусын техникийн спиртийг найруулж хуурамч шошготой лонх руу юүлсэн. Тэгээд өвөр түрий хоосон ажилгүй залуус тэр муухай хямдхан найркаг үй олон лангуу, зах дээрээс, шагчдын гараас худалдан авч уусан, хордсон. Хүн шиг амьдрах хүсэлтэй чам шиг эрүүл чийрэг чиний үеийнхэн харьд хар ажил хийхээр таран оджээ. Тэд Солонгост, Америкт, Европт боолын хөдөлмөр эрхэлж, Чингисийн Монгол  гэдэг нэрнээсээ нуугдан харьд харлаж байна. Ийм амьдрал мөрөөдөж бид ардчиллын замыг сонгоогүй.

Н.Энхбаярын их улс төр руу орж ирсэн эхний үе нь ардчилсан засгийн анхны ойтой давхацдаг. Тэр хүртэл манай улс төр үнэхээр цэвэр ариун байсан юм. Алдаа нь хүртэл хор багатай, амжилт нь олон түмэнд өгөөжтэй байж дээ. Тэр үед Монголын ардчилал дөнгөж долоон ой хүрч, хүүхэд шиг дэгэж дэрвэж байсан. Тэгээд л 1997 оны намраас энэ нялх ардчилал Энхбаяраар самардуулж, самруулж эхэлсэн. Гурвын гурван Засгийн газраа хөмөрсөн. Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдын суудлыг эзгүйдүүлсээр байгаад ардчиллын алтан хараацай С.Зориг алагдсан. УИХ-ын гурван гишүүнээ шоронд барьж өгсөн. Тэгэхэд хуулийн өмнө бүгдээрээ тэгш байсан юм.

Тэд ч ялаа эдлээд явсан. Хэн ч юу ч гэж гонгиноогүй. Үйл явдал нэгэнт болоод өнгөрч, тоос намжсаны дараа харахад казиногийн хэргээс Энхбаяр, түүний хамсаатнууд хожсон байдаг. Тэр үнэнч гар хөл Б.Энхмандахыгаа хүртэл 20 мянган ногооны золиосонд Ганцхудагт суулгаад, дараа нь Лондонд цөлсөн байдаг. Гаалийн Х.Баатарыг ч ялгаагүй шороонд хутгаж, шоронд суулгасан. Тэгэхэд тэр хүн авралын од Энхбаяр нь араар нь яаж тавьсныг хожим ухаарсан. Хэн ч түүнийг өрөвдөөгүй, авлигач гэдэг томоос том тэмдэг зүүгээд торны цаана илгээсэн. Итгэл үнэмшилдээ эрдэж дөнгөлүүлсэн тэр эр тэгэхэд зүрхэндээ ямар их уйлаа бол.

Шүүхийг тэр өөрийнхөө өрсөлдөгчийг дарах, шийтгэх, бас өршөөн хэлтрүүлж, хажуу хавиргандаа татах хэрэгсэл болгож ирсэн. Дүү минь би чамд чиний мэдэхгүй түүхийн хар дарсан зүүдийг ярьж өгье. Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуульдаа “эрх мэдэл хуваарилах онол”-ын үүднээс хууль тогтоох эрх мэдлийг УИХ, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар, шүүх эрх мэдлийг маргаан хянан шийдвэрлэх бие даасан хараат бус шүүх хэрэгжүүлэхээр хуульчилсан юм. Энэхүү хуваарилалтын гол агуулга нь хүний эрх, эрх чөлөөг хангах, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилах, харилцан хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байлаа.

Харамсалтай нь Энхбаярын найруулсан хороор Үндсэн хуульдаа гар дүрж, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ цагаас албан тушаалын суудалд үнэ хаялцан эрхэм гишүүд сайд болох цусгүй тулаанд мордож, үнэ ханш нь сүүлдээ хагас тэрбум төгрөгөөр үнэлэгдэх болжээ. Ийм сайд нарын загалмайлсан эцэг нь Энхбаяр байлаа. Авлигачдад албан тушаал эхийн сүүнээс амттай болов. Францын их сэтгэгч Ш.Л.Монтескьегийн 260 жилийн тэртээ хэлсэн “Хууль тогтоох хийгээд гүйцэтгэх засаглалыг нэг гарт төвлөрүүлбэл эрх чөлөөний тухай ярих ч хэрэггүй. Нэгэнт эрх чөлөөгүй нөхцөлд хараат бус шударга шүүх оршихгүй. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлд нэгтгэвэл иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болно. Хэрэв гүйцэтгэх эрх мэдэлд шүүхийг нэгтгэвэл шүүх дарангуйлагч болох бололцоотой” хэмээн бичсэн нь Монголын нийгэмд биеллээ олж эхэлсэн билээ.

Цагтаа Энхбаярт Монгол оронд шударга ёс тогтоох, монголчуудын амьдралыг өөд нь татах бүхэл бүтэн 12 жилийн хугацаа, бүх эрх мэдэл байлаа. Цөхөрч, горьдлого тасарсан ард түмэн түүнийг төрийн тэргүүнээрээ дахин сонгоогүй. Ард түмэн бүрэн эрхийнхээ дагуу түүнийг сонгуулийн аргаар буулгасан. Энхбаяр хувь хүнийхээ хувьд сайн хүн ч байж магадгүй. Гэхдээ үйлдэл, үйл ажиллагаанаас нь үүдэж нийгэмд бий болсон хорт үзэгдлийг нүдэн балай, чихэн дүлий орхиж болохгүй. Чи одоо эргэн тойрноо сайн хар.

 Түүний төрийн гурван өндөрлөгийн оргилд шат дараалан гарсан амжилт Монгол орныг сөхрүүлжээ. Ялангуяа Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүний хувьд бидний амьдрал унтраалга дарах, асаахтай яг адил байлаа. Хаан байхдаа чадаагүй юмаа харц болоод хийж амжина гэж үү. Түүнийг шинээр таних цаг Монголын ард түмэнд одоо алга. Төрд байхдаа ард түмнээ хайрлаагүй хүн төрөөс холдоод хайртай болсон гэвэл бүр ч итгэхгүй. Насаараа заалны шал арчсан бөх насаа явахаар одоо л сайн барилдана гээд зүтгээд байж болохгүй биз дээ.

Дүү минь, би чамд түрүүнд хорих лагерийн хаалган дээрх “Үйл үйлээ эдэлнэ” гэсэн үгийг иш татсан нь санамсаргүй хэрэг биш. Улс төрд хүмүүс ирдэг, бас буцдаг. Өнөөдөр архи уухгүй гэсэн мөртлөө эргэж хургаад байдаг шартсан архичин шиг араншин төрд зохихгүй. Тэр тусмаа гээсэн нэр төр хэзээ ч эргэж ирэхгүй.

Их зохиолч А.П.Чехов “Нэр төрийг булаалгадаггүй, харин гээдэг юм” гэсэн байдаг. Өнөөдөр зарим нь Энхбаярыг баривчилсны төлөө өрөвдөж, бас өлсгөлөн зарлаж байна. Сталиныг нас барахад, Чойбалсанг таалал төгсөхөд ард түмэн уйлж байсан юм. Удалгүй нуруу нь тэнийхээр үнэнийг олж мэдэн, түүх түүхээрээ үлдсэн. Зарим хүн улс төрийн өндөрлөгт байхдаа заан байдаг, буунгуутаа уснаасаа гарсан загас шиг болчихдог. Харамсалтай нь эрх мэдлийн төлөө үхэн хатан зууралдсаар, тэр зорилгынхоо төлөө бусдыг золиосолсоор байгаад дуусдаг цөөнгүй жишээ бий.

Харин ардчилсан оронд бол шал өөр. Францын ерөнхийлөгч байсан Жак Ширакийн хэргийг хууль хяналтын байгууллагынхан цуглуулж байгаад бүрэн эрхийнх нь хугацаа дуусангуут прокурор нь дуудаад байцаалтаа эхэлсэн. Хууль руу очихгүй юм бол хууль өөр руу нь ирдэг юм байна. Элбэг хангалуун, эрх жаргалтай амьдрал мөнгөнд биш, хуулийн тэгш хэрэгжилтэд суурилж байдаг.

Дүү минь, чи их өрөвч нимгэн сэтгэлтэй. Золиос болохгүйн тулд сэтгэлээ нуу. Тэр чиний сэтгэл зүрхийг эзлэн авахыг хүсч байна!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хээл хахуул:
Монголд хэн хээл хахуулийн цэцэглүүлж хэн үргэлжлүүлж одоо үр шимийг нь хэн хүртэж байгаа вэ Хээл хахуул буурч байна уу?
2013-09-13
Яамны мэргэжилтэн:
Сайдуудын хэрэг гарах үндэс нь хятадын засгийн газрааас авах 500 сая долларын зээлийг яам болгонд хувиарласан. гэхдээ энэ зээлээ монгол улс аваагүй гэрээ хэлэцээрийн шатанд яваа. хятадын компаниуд түрүүлээд сайд болгонтой ямар нэг хэлбэрээ ярилцаад эхэлчихсэн түрүүч нь тендерт шалгарахын тулд хахуулиа эхлээд өгөөд эхэлчихсэн Боловсролын сайд отгонбаяр хайяраас 50 мянган долларын хахууль авсан бол ЭМЯамны сайд Хүрэлбаатар мөн хахууль авч гэрээсээ 2,5 сая юантай сэйфээ алдсан. энэ бүгд нэг л үүсвэртэй. Яагаад сайд нар маань ийм хэрэгт холбогдоод эхлэв гэхээр яам болгонд харийнханд жуучилдаг харийнхны гар хөл болсон сайд дарга нарыг элсүүлдэг тэднд мөнгө төгрөг дамжуулдаг сайдаа барьж өгдөг тийм урвагчид байна. Тэр урвагчдаар дамжиж бүх үйл ажиллагаа хийгдэж байна. энэ бүлэглийг устгхгүй бол олон сайд хэрэгт орноо. АТГ хээл хахууль авсан сайдад хэн жуулчилж тэр компанийг танилцуулсан, хэн ямар ямар санал болзол тавьж хахуулиа өгсөн хэнхэн хэдэн хувиар хуваалт хийж авсан зэргийг нь гол нь тогтоох ёстой. Тэр тендерийг будилиулах худлаа дүгнэлт гаргах, үнэн бодит байдлыг нуун удирдлагаа худлаа мэдээллээр төөрөгдүүлсэн тий урвагч мэрэгжилтнүүдийг илэрүүлэх хэрэгтэй байнаа.
2013-09-13
Иргэн Болд:
Социализмын үеийн олон олон барилга байгууламж бүхий Халаалт, халуун усаа 97 градусын халуун рашаанаас шууд татдаг хорвоод хосгүй 108 рашаантай Шаргалжуутыг маань Намбар гуай 300 саяар яаж өрсөлдөөнгүйгээр авч чадсан бэ ??? 300 саяар өнөөдөр нэг гайгүй машин, эсвээс багахан газартай хаусархуу байр л авна шүү дээ
2013-01-17
Иргэн Болд:
Яаж тэтгэвэрийн өвгөн Намбар гуай Аврага Тосон, Оргил, Шаргалжуутын рашаан сувилалыг авч чадсан бэ?
2013-01-17
Иргэн Болд:
Нийслэл УБ-ын түүх, дурсгалт, уран барилгын өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий Жанжин Сүхбаатарын ажиллаж байсан Хэвлэх үйлдвэрийн барилгыг яагаад нураасан юм бэ???
2013-01-17
zochin:
N. Enxbayar maphing tolgoilogch baisan ychraas S. Zorig bolon uur sain xymyysiig zaxialyylj alyylsan ni todorxoi baina. Tegeed bas xydlaa yarij, xydlaa jujig tabixdaa gargyyd, olon dyrd xybirch chaddag luibarchin, abilgachin. N. Enxbayar bolon luibarchid, abilgachidiinx ni oryylj irsen ene olon ui tymen xyjaanyydiig ni xyyli gargaad ed xurungu eumstai ni zailyylj xuuj gargaxgyi bol xyjaa Hong-Kong-iig mungu-nuus bolj ezelj absan shig bidniig ezelj abax deeree tylna shuu, tegexeer MGL yls xyjaagaas xezee ch zeel tyslamj abch boloxgyi!!! Odoo MGL-d bgaa byx xyjaag xuuj gargya! N.Enxbayar bolon abilgachidiin xergiin daraa xyjaa bidnii daisan, ene 3 daisnii xergiig neg mur bolgovol bid aeyl bagatai bolno!!!
2012-06-20
Z:
Gadaadad bgaa ed xurungiig ni MGL-iin Z.Gazar uursduur ni gariinx ni nysgiig zyryylj zaraad ylsiin orlogo bolgoj uruu tuluud, xyjaag xuuj gargya!
2012-06-20
Zochin:
Molom Jalby uuruu N. Enxbayariin gar xul bololtoi.
2012-06-20
алаа:
дүү минь ч гэх шиг тэнэг алны үс чинь. дуугүй наад босдоггүй боовоо эхнэрийнхээ аманд хийгээд гийнаж яв
2012-05-18
дүү минь ч гэх шиг:
дүү минь ч гэх шиг тэнэг алны үс чинь. дуугүй наад босдоггүй боовоо эхнэрийнхээ аманд хийгээд гийнаж яв
2012-05-18
Dooyoo:
Unen yum bichjee Uxaarmaar bodmoor yum bn. Ths
2012-05-16
zochin:
N. Enxbayar maphing tolgoilogch baisan ychraas S. Zorig bolon uur sain xymyysiig zaxialyylj alyylsan ni todorxoi baina. Tegeed bas xydlaa yarij, xydlaa jujig tabixdaa gargyyd, olon dyrd xybirch chaddag luibarchin, abilgachin. N. Enxbayar bolon luibarchid, abilgachidiinx ni oryylj irsen ene olon ui tymen xyjaanyydiig ni xyyli gargaad ed xurungu eumstai ni zailyylj xuuj gargaxgyi bol xyjaa Hong-Kong-iig mungu-nuus bolj ezelj absan shig bidniig ezelj abax deeree tylna shuu, tegexeer MGL yls xyjaagaas xezee ch zeel tyslamj abch boloxgyi!!! Odoo MGL-d bgaa byx xyjaag xuuj gargya! N.Enxbayar bolon abilgachidiin xergiin daraa xyjaa bidnii daisan, ene 3 daisnii xergiig neg mur bolgovol bid aeyl bagatai bolno!!!
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-05-16
хөх:
Цэдэнбал дарга монголын төлөө ихийг хийсэн хүн,тэр хүн хийсэн зүйлийнхээ төлөө юу авсан юм,700 гаруй мянган хүнтэй,ихэнх хүн ам нь бэлгийн замын өвчлөлөөр өвчилсөн,эдийн засгийн ямар ч чадавхгүй хүнд нөхцөлд эх орныг минь бидэнд бүрэн бүтнээр хүн ардыг минь эрдэм боловсролтой эрүүл чийрэг болгож өгсөн биш үү,
2012-05-16
tsetsegee:
emeelt oroh zamd urd taliin uuliin hajuud yagaad hytad hund gazar olgoj bainaa tend baigaa gazriig neg hun heseg hesegeer ni zaraad baigaa surag garaad bainaa uuniig shalgadag baiguulaga baina uu olon bolokoor barisan hashaanuudiig gadnii kuvet hytadaar ter haviin gazaruud duurch bainaa uuniigee yaraltai shalgaachee
2012-05-16
tsetsegee:
Enhbayriig yund ni tegtelee omoorch bainaa ter chini mongol ulsiin hamag ymiig idej uugaad hichneen say togrogiin orond oruulj ard tumen chin tuiliin yduu zuduugiin baidald baina shuu dee uunii araas olon hun bas ylaa edleh bolnoo huuliin omno bugd tegsh erhtei l ym bol odoo teriig l mongolchuud bid huleej bainaa ym uneneeree l baival saihan shuu dee
2012-05-16
хөх:
хэтэрхий нэг талыг барин туйлшрах хэрэггүй юм,20 гаруй жил МАНАН ээлж дараагаар төр барисан, нэг хүн төрийг бариагүй тийм болохоор бүгэд авилгач хулгайч
2012-05-16
Zochin:
Unen bichjee Unen hezeed ylna.
2012-05-16
ynen zuv bich jee mgl chuud mini enxbayriin yed l ix zovcon shyy martaxgui shyy mgl chuud mini alban baiguulga dagaad yne xansh togtoogood xyn ajild av ch baican shyy
2012-05-15
Молом жалбу:
Хэн хүн таалсан нэгнээ магтахад итгэх хүн ховор болсон.Та Элбэгдоржийг таалдаг бололтой.Би нэг зүйлийг асууя.Элбэгдорж С.Зоригийн аллагыг 40 жил нууцлуулах тогтоолын төслийг ҮАБЗ дээр бариад гүйж явсан гэж хэвлэл мэдээллээр түгсэнд та итгэдэг үү?.Элбэгдорж улсын онцгой объект МРТ-ийн байранд дайран орох, МАХН-ын байрыг шатаахад гардан оролцож явсныг харсан уу?Олон хүний амь насанд аюул учруулж болох террорист үйлдлийг үйлдсэн Терроризмийн загалмайлсан эцэг гэдэгт итгэдэг үү? Төрийн эрхийг ардчлалын бус бохир технологоор булаан авах аргад гаршсан Сталинч арга барилтан гэдэгт итэгдэг үү? Авилгын эсрэг тэмцэж байгааг хэн ч дэмжинэ.Харин түүнд МАНАН -гийн авилагчдыг илрүүлэх улс төрийн зориг эрүүл ухаан дутах байх гэж эргэлздэг үү? Элбэгдорж,Нямдорж,Дорлигжав нарын багийг улс төрч гэхээсээ ус нутгаараа нийлснийг санамсаргүй тохиолдол гэж үздэг үү? Би манан мэт энэ асуудалд үнэн хариултыг хүсч байдаг эгэл нэг иргэн.Одоо яахав гутлаа ойрхон байлгах уу?Ард түмнээ ардчилал ардчилсан бус хэмээн үзэл бодлоор нь хашихыг чин зорилгоо болгосон ардчилсан бус ерөнхийлэгч гэвэл дургүйцэх үү? Элбэгдожийг Сүм хийдийг шатаачихаар сүсгийг нь шатаачихлаа хэмээн сэтгэдэг намын байрыг нь шатаачихлаар үзлийг шатаачихлаа хэмээн итгэдэг Бат-үүл баатрын хэлсэн шиг бас барууныхны шээс шүү дээ гэвэл дургүйцэх үү?
2012-05-15
Zochin:
Molom Jalby uuruu N. Enxbayariin gar xul bololtoi.
ene bichleg sIN BOLSON BNA... GHDEE BAS L BUSDIIN ADIL GANC ZUILIIG OILGOOGUI TUILSHRAMTGAI ZUIL BICHSEN BN... unegui zuil gj bhgui shuu dee... uls turchdud itgej tedniig bidnii tuloo yamar neg zuil hiine gj itgeh utgagui sh dee,,, hund hun hezee ch talhnii mungu zgeer ugduggui yum...bid oorsdoo l uuniig hyaanj temcej bh heregtei,, unendee gudmand hog hayahgui bhaas l buh zuil ehelne... zarimdaa udur tutam taaraldah humuusiig haraad ednii tuloo yamar teneg n amia zoliosloh ve dee gj bodogdono... enhbayar ch elbegdor ch tednii daraah nergui hun ch bugd l ijil!!! unegui zuil gj hezee ch bdaggui yum!!
2012-05-15
IRGEN:
АТГ Сүүлийн үед дорвитой зоригтой арга хэмжээ авч байгааг АРД ТҮМЭН хамгийн түрүүнд сайшаан дэмжиж байгаа болон нэр хүнд нь АРД ТҮМНИЙ дунд маш өндөрт өргөгдөж байна. Би үүнд хүний мууд дурласандаа биш,МОНГОЛ эх орон маань Хууль ёсоо дээдлэн хүндэлдэг,биелүүлдэг зарчимч,Оюун санааы хувьд цэвэр ЭРҮҮЛ НИЙГМИЙГ цогцлоон бүрдүүлэхэд зөвхөн АТГ ч бус ШҮҮХ ЦАГДАА ,болон бүх АРД ТҮМНЭЭРЭЭ,МОНГОЛ улсын иргэн нэг бүр энэ ариун тэмцэлд өөрсдийн зохих хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байнаа. АРД ТҮМЭН, АТГ-тай хамтарч Энэ одоогийн хууль завхруулсан будлиантай УЛС ТӨРИЙГ МОНГОЛ ЭХ ОРНООСОО ЦЭВЭРЛЭХ ЦАГ Нь БОЛСООН,БИД ОДОО Л ЭНЭ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙХГҮЙ БОЛ МАГАДГҮЙ МАРГААШ МОНГОЛ УЛС ДОТООДЫН ДЭЭРЭМЧИДДЭЭ ДЭЭРЭМДҮҮЛЖ ДУУСАХНЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! АТГ-ын дарга асан Дангаасүрэн талийгаачийг энэ яриад байгаа АВИЛГАчид НҮДИЙГ Нь УХАЖ ХҮН БУС ЗЭРЛЭГЭЭР АЛСАНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ МАРТАХЧГҮЙ!!!! Тэр шударга үнэний төлөө тэмцэж явсан хүнийг тэгж алсанд харамсаагүй мөртлөө одоо аваагүй идээгүй гэж мэлзээд байгаа Энхбаярыг өмөөрч үхэх гээд байхад нь машид ихээр харамсаж гайхаж байна. Яахаараа шударга үнэний төлөө явсан тэмцсэн хүнийг алж болдог ХУУЛь зөрчиж хувьдаа завшиж баяждаг,МОНГОЛ ОРНОО ДОРОЙТУУЛЖ БАЙГАА ОЛИГАРХИУДЫГ шоронд хориход юу нь болохгүй боломжгүй байгаа юм бэ? Монголчуудаа шударга байлдаа,гэм нүгэл хийсэн бол бүү айгаачээ,магад та хийхдээ айгаагүй байх,одоо хийсэн үйлийнхээ үр дагаварыг шударгаар (өөрөөр хэлбэл ял зэм хийсэн бол ,ялаа үүрч сураачээ,гэж уриалмаар байна!!!) Эцэст нь гэж хэлэхэд АРД ТҮМЭЭН та нарын одоогын ядуурлын эх үүсвэр бол ХЭЭЛ ХАХУУЛ-ийн улмаас ,МОНГОЛ УЛС хөгжихгүй байгаагын гол шалтгаан эзэд нь ЭНЭ Лиценз олгогчид,газраа дамлагсад,тэндэр нэрээ луйвар хийгчид байгаашүү!!!!!!! Миний ард түмэн ухаантай,зөв бурууг ялгаж чаддаг зөнч ухаантай гэдэгт би найдаж байна. Энэ бол МОНГОЛ УЛСЫН ИРГЭН миний бодолшүү,би амьдралдаа багач болов нэмэр болох гэж гадаадад амьдарч байгаа мянга мянган ард иргэдийн нэг төлөөлөл байна. Эх оронд маань хууль ёс хэрэгждэг,шударгаар амьдрахад таатай орчин байсан бол юу гэж би гадаадад цагаачлан боолын хөдөлмөр эрхлэх вэ дээ. МОНГОЛЫН АРД ТҮМЭЭН АТГ болон Шударга ШҮҮХЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ДЭМЖИН АЖИЛЛАЦГААЯ ,МОНГОЛ ЭХ ОРНОО ААЛЗНЫ ТОР МЭТ ХЭРСЭН АВИЛГЫН ТОРНЫ СҮЛЖЭЭГ ХӨВӨРДӨН ТАСЛАН ЗОГСООЁ ,ХАМГИЙН ГОЛ Нь ХУУЛь ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН ДЭЭР.МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!!!!!! Хариу бич
2012-05-15
zochin:
Unen bichij.Aigaagui yum bol busad luivarchdaa odoo ilchleechee Enhbayraa.tsaaduul chini say chamaig uheesee l geed baij baisandaa.
2012-05-15
zochin:
Bayarlalaa Zuv bichij...
2012-05-15
zochin:
yag unen bichsen baina . bayarlalaa. yaj unen j kun olj erunkiilegj bolon ih hurald tabih be kumuusuu
2012-05-15
yag unen.argagui zahialgatai n il bn.
2012-05-15
geuss:
mash vnen bas mash dutuu bichsen bn enxbuzariin nvgel tooloshgvi olon
2012-05-15
Цэдэнбал:
Одоо бодоход Цэдэнбал Монголын төлөө их юм хийжээ.Өнөөгийн дарга нар өөрсдөө баяжаад эсвэл нам болж талцаад ард түмнийхээ төлөө юм хийхгүй
2012-05-15
надаас бусад нь цем авилгаачин луйварчид шдээ.Цемеерее адилхан байж. харин Энхбаяр ганцаараа торойгоод гараад ирдэг юм байж ээ.цаашдаа яаж ажиллахыг нь харья7тэрбум идсэнээ телех л байх.шийтгэл ялаа хулээж л таарна. харин бусад нь буруугаа гэмшээд, юу хийж чадахыг нь харья.
2012-05-15
burhan tamaas comment bichiv:
odoo avilgalgui gazar bhku shde! buh zul avilgal deer togtoj bna! tanil tal, hund surtal, avilgal ene bugd ginjin holbootoi! 90 onii uyd ardchilal gdg zuiliig dalimduulsan geh ymu esvel buruu oilgoson geh ymu uuniig buruugaar ashiglasaar udiig hurlee! odoo niigemee yur ni buh zuilee zasah tsag bolson! SHine turuu restart, Avilgaliig turn off, Ard tumnii shan amidraliig turn on bolgoh tsag ni bolson! deer bgaa humuus ydaj ard tumnee boddoggui yma gehed ur huuhdee uursdiihnuu ach zeeg bodooch ted chini ch gsn gishgih gazargui bolno shu!!!!!!!!!!!! haant zasaglal bish ene ardchilal uchraas judag deer gatsdag uy shde uug ni! haant zasaglaliin uyd ch haanii ugsaanii hun yal shiitgel amsdag l bsn olon barimt tuuh bdag! unshih-g husvel google-s will find!
2012-05-15
See:
Muu hun uhehguie. Daraagiin horoo yaj nairuulahaa bas oor yu ene mangar mongolchuudaas idej uuhuu geed bodoj suugaa
2012-05-14