Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цаазгүй ертөнц” хүндэт шагнал хүртэв

img

Олон улсын “Hands off Cain” байгууллага “Цаазгүй ертөнц” хүндэт шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид олгосон тухайгаа  зарлаж, өнөөдөр шагналыг  гардууллаа. Италийн Ром хот дахь “Hands off Cain” байгууллагын төв байранд болсон шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолд Италийн Сенатын дэд Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино, Гадаар хэргийн яамны Төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, “Hands off Cain” байгууллагын ерөнхийлөгч Марко Паннелла, тус байгууллагын нарийн бичгийн дарга Сержио Д’Элиа, парламентын гишүүн, хүний эрхийн төлөө, цаазлах ялын эсрэг тууштай тэмцэгч хатагтай Элизабетта Зампарутти нар оролцов. Итали Улсын Сенатын дэд Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино хүндэтгэлийн ёслолыг нээж хэлэхдээ  “Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах, амьд явах эрхийг баталгаажуулах, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс шийдэмгий алхам хийж, амжилт гаргасан лидерүүдэд энэхүү нэр хүндтэй шагнал олгогддог бөгөөд 2011 оны шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өгөхөөр шийдвэрлэсэн нь зүй ёсны юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрийн орондоо ардчилсан хувьсгалыг тайван замаар хийж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж, ардчиллыг бэхжүүлсэн 20 жилийн хугацаанд шийдвэрлэх үүргүүдийг гүйцэтгэж ирсэн байна. Өнгөрсөн 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаас түдгэлзэж байгаагаа Монгол Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандаж мэдэгдсэн нь цаазаар авах ялаас татгалзаад байгаа олон улс орнуудын, мөн НҮБ, Европын Холбооны талархал дэмжлэгийг зүй ёсоор хүлээлээ. Монгол Улс хүний амьд явах эрхийг баталгаажуулах талаар Азид үлгэр жишээ болж буйн баталгаа нь энэхүү шагнал болж байна” гэсэн юм. “Hands off Cain” байгууллагын Ерөнхийлөгч Марко Панелла “Аливаа төр засаг нэг ч иргэнийхээ амийг устгаж болохгүй гэж Та хэлж байсан. Таны энэ үгийг цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа бусад улс оронд хандаж би хэлмээр байна” гэв. “Цаазгүй ертөнц” хүндэт шагналыг хүлээж авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халахын төлөө байгаагаа дахин илэрхийлэв. Тэрээр нэгэн цагт дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж байсан хоёр улс бол Монгол, Итали билээ. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчирхэг эзэнт гүрэн, хамгийн аугаа соёл иргэншил байсан энэ хоёр улс өнөөдөр цаазлах ялгүй байх ёстой... Бидний түүхэнд  алдаа бий. Гэвч  аливаа төрд хүний амиар сольдог алдаа гэж байж болохгүй. Тиймээс бид цаазаар авах ялыг бүрэн халахын төлөө тууштай зогсох болно...Та бүхний өнөөдрийн шийдвэр бидэнд улам их урам зоригийг өглөө” гэж хэллээ. “Hands off Cain” нь 1993 онд Брюссельд байгуулагджээ. 1997 оноос хойш цаазаар авах ялын тухай мэдээллийг олон нийтэд ил болгох зорилгоор судалгаа хийдэг болсон бөгөөд НҮБ болон түүний Хүний эрхийн комисстой хамтран ажиллаж байна. 1994 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд “Цаазаар авах ялыг халах” санаачилгыг гаргах Италийн Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн байгуулагдаж, тэргүүнээр нь Италын Сенатын дэд Ерөнхийлөгч, “Hands off Cain” байгууллагын хүндэт Ерөнхийлөгч хатагтай Эмма Бонино томилогдсон юм. Тэрээр хүний эрх, эрх чөлөөний төлөө, цаазаар авах ялын эсрэг тууштай тэмцэгч, италийн нэртэй улс төрч билээ. “Цаазгүй ертөнц” хүндэт шагналыг Сенегал Улсын Ерөнхийлөгч А.Ваид, Мексик Улсын Ерөнхийлөгч асан В.Фокс, Руанда Улсын Ерөнхийлөгч П.Кагаме, Итали Улсын Ерөнхий сайд асан Р.Проди нар авч байжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tagnuul:
Eh ornoosoo urvasan huniig tegeed odoo yah bolj bainaa Esvel ger bul, jiremsen emegtei ,huuhduugiig zerlegeer honooson etgeeduud buh nasaaraa toroor ,minii tatvart ogson mongoor tejeelgen suuhiimuu
2012-09-30
зочин:
ЭЛбэгдорж, Дорлигжав 2 Монголын газар нутгийг Хятадууд цөлмөж байхад амаа үдүүлж нүдээ сохлуулж, чихээ ухуулчихсан юм шиг байх мөртлөө хэдэн Монголоо мөлжиж дарлах болохоороо хэлэмгий, харгис авирлах юмаа. санаатайгаар улс орныг минь түйвээж ард олныг минь өлмөн зөлмөн байлгаж байгаа юм биш үү. Хууль ёсыг ч уландаа гишгэж гүйцлээ. Монголын ард түмэн та нарын алхам бүрийг ажиж байгаа. Шангаа хүртэнэ шүүү
2012-05-01
GALAA:
Elbegdorjiig 100 huvi demjij baina Elbegee chi shuu
2012-02-18
Х:
“Төрийн шагналыг цай уух далимдаа олгодог юм биш” гэж ганц үгүүлбэр хэлсний нь өөр дээрээ тусгаж аваад,төрийн шагналт ардын жүжигчин Жанцанноровыг Д.Сосорбарам өнөөдөрийн өдрийн мэдээ сонин дээр дэндүү гүтгэн доромжилжээ.Жагцанноровын дэргэд Сосорбарам юу бүтээсэн юм бэ? Тэгж яривал Элбэгдорж,Бат-Үүл,Сосорбарам,Дорлигжав нар Монголын ард түмнийг 2 талцуулж,хөгжлийг нь 20 жилээр ухраасан байх шүү.Тэртэй тэргүй унах нь тодорхой болсон социализмийг нураасан баатарын дүр эсгэн цус гаргалгүй хувьсгал хийлээ гэж тархи угаадаг. Худлаа. 7 сарын 1-нд урссан цус эдний тарьсан балаг.Цаашид ч үргэлжилнэ.
2012-01-20
Обамагийн халтар гараар нүүрээ таглуулж байхдаа таасан амьтан.
2011-11-06
elbegee tam ruugaa tonil
2011-11-01
Ýíý íýã þì ýíä òýíä î÷îîä ë øàãíàë ìàãíàë àâààä ë ¿ã ì¿ã õýëýýä ë øîóäààä ÿâàõûí. Àðä àéìøèãòàé õýðöãèé ãýìò õýðýã óëàì íýìýãäýýä ë áàéõèéìäàà. Àéæ àìüäðàõ ¿å èðñýýí. Àëóóð÷èí õýäõýí æèëèéí ÿëàà ýäëýýä ë ãàðààä èðíý. Óëàì çýðëýãøñýí, ìýðãýøñýí. Ýíý õàðèí çàñðààä ãàðààä èðäýã àíäóóðäûí áîëîâóó. Óóë íü á¿õ íàñààð õîðèäîã ÷ þìóó ÿëòàé áîëæ áàéæ òýð ÿëíààñ íü òàòãàëçìààð áàéãààìøä. Ãýòýë îäîî òèéì þì áàéõã¿é. òýãýýä ÷ ìèíèé èºí㺺ð ýõèéãýý, íºõðèé㺺, ýõíýðýý, ¿ð õ¿¿õäýý àéìøèãòàéãààð àëñàí àëóóð÷èíã òýæýýãýýñýé ãýæ áè õ¿ñýõã¿é áàéíà. ØÎÓ×ÈÍ.
2011-10-26
Арай ч дээ Элбэгдоржоо ёстой жинхэнэ ХУЖАА санаа байна наадах чихь
2011-10-18
Цаазгүй ертөнц биш "ялгүй гэмт хэрэгтэн" гэдэг цолыг өхгүй яасийн наадах хүзүүгүй Эрлэгдорждоо.
2011-10-18