Засгийн газраас дөрвөн төсөл өргөн мэдүүллээ

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан дөрвөн хуулийн төслийг  өргөн мэдүүллээ. Үүний нэг нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн байсан. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах, эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийн өөрчлөлтийг тухай бүр нь судлан хөгжлийн бодлогод шуурхай тусган хэрэгжүүлэх, төв болон орон нутгийн хөгжил, салбарын хөгжлийн төлөвлөлтийг бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, эдийн засгийн төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төсөл долоон бүлэг, 28 зүйлтэй. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төсөөлөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх харилцааг зохицуулах юм байна. Батлагдан гарснаар Монгол Улс урт, дунд, богино хугацаанд хэрхэн, яаж хөгжих, хөгжлийн бодлого тодорхой болох аж. Мөн эрүүл мэнд, хүүхдийн хөгжил болон гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдах “Нийгмийн салбарыг дэмжих” хөтөлбөрийн хоёр дахь шатны Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банк, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамран 2009 оноос эхлэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн ирсэн аж. Энэ удаа 1 тэрбум 550 сая иений зээлийг авахаар хоёр тал хэлэлцсэн байна. Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах богино болон урт хугацааны арга хэмжээнүүдэд зарцуулагдах 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийг боловсруулсан байна. Улаанбаатар хотын гэр хороололд тоосонцор, хорт утаа ялгаруулдаггүй халаалтын зуух, ханын пийшин, усан халааттай зуухын тоо хэмжээг хүртээжтэй болгох, тоосонцорыг бууруулах дунд болон урт хугацааны арга хэмжээг авахад уг төслийн зорилго оршиж байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд онцоллоо. Түүнчлэн Засгийн газраас Иргэний нийгмийн хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулсныг өргөн барьсан. Хорь шахам улс орны эрх зүйн туршлагад үндэслэн боловсруулсан уг төсөл нь иргэний нийгмийн байгууллагын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзснээр УИХ-д ийнхүү өргөн барьж байгаа юм байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaaaaaaaaaaaaaaa:
өөрийнх нь шууд харъяанд байдаг Булган МСҮТ-ийн захирал Ч.оюунтуяаг аймгийн прокуророос 9,5 сая төгрөг завшсаныг тогтоогоод байхад энэ хэтэрхий бага мөнгө байна гээд хөдлөхгүй толгойг нь илээд сууж байгаа шүү дээ. хөөрхий аргагүйы шүүдээ Отгонбаярын зөв
2012-05-13
Ё.Отгонбаяр хятадуудаас авилга авчээ:
Ё.Отгонбаяр сайд хятадын ZTE компаниас 6 сая долларын авилга авчээ https://www.facebook.com/video/video.php?v=100602203412582
2012-05-13