
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэглээний үнийн улсын индекс буюу инфляци өмнөх сарынхаас 0.5 хувь, оны эхнээс 8.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 16.0 хувиар өслөө.
Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 0.7 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 2.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцийн өсөлтөд махны үнийн өсөлт голчлон нөлөөлсөн гэж статистикчид мэдэгдэж буй. Түүнчлэн оны эхээр бензин, шатахууны үнэ огцом өссөн нь бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд маш хүчтэй нөлөөлсөн билээ.
Инлфяци он гарсаар тасралтгүй өссөөр байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ