
Бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь кино урлаг гэдэг. Тиймдээ ч дэлгэцийн уран бүтээлчдийн баярын өдөр буюу “Улаанбаатар кино их наадам” шилдгүүдээ шалгаруулах арга хэмжээ өнгөрөгч бямба гаригт боллоо. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тус наадам урлагийн ариун сүм болох УДЭТ-т улаан хивсний ёслолоор эхэлсэн юм. Уг наадмыг Монголын Үндэсний Кино Урлагийн Академи, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. Наадмын эхэнд Улсын филармонийн найрал хөгжимчид дэлхийн киноны хөгжмийн попуригаар энэ өдрийн арга хэмжээг эхлүүлэв. Энэхүү кино наадамд нийт 15 киног 18 номинацид өрсөлдөж, шилдгээ шалгаруулсан юм.
“Academy Awards 2012” наадамд өрсөлдсөн бүтээлүүд:
- ”Хөх толбот хүмүүс” /“Doz” энтертаймент/
- “Бодлын хулгайч” /”Wisdom Film” продакшн/
- “Долоон бурхан харвадаггүй” /“Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл/
- “Орлон тоглогч” /“Noyon film” энтертайнмент/
- “Нар сарны зааг” /”Жон бэйс” ХХК, “JIIJ” продакшн”
- “Сүүдрийн гэрэл” /“Корокус” продакшн/
- “Дөрвөн бүлэгт амьдрал” баримтат кино /Г.Батбаатар/
- “Богд хаан” / МҮКУА, “Дээд гэгээн пикчерс” ХХК/
- “Тэнгэрийн хүү” /“Монзол” групп, “Идуган” энтертайнмент/
- “Ээжээ” /“HD” продакшн/
- “Хөхийн голын хүүхдүүд” баримтат кино /“Zoljargal & Son film” студи З.Батбилэг/
- “Бодлын дайны өрөг” баримтат кино /“Zoljargal & Son film” Г.Золжаргал/
- “Хүний хүүхэд” /“ST” сдуди, “Цогийн наран” ХХК/
- “Миний ахын эхнэр” / “National Film” продакшн/
- “Нэг биеийн хоёр зүрх” /“Sista” продакшн/
“Academy Awards-2012” наадмаас шалгарсан шилдгүүд:
- Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан “Бодлын хулгайч”
- Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд “Богд хаан”
- Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал “Бодлын хулгайч”
- Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн “Хөх толбот хүмүүс”
- Шилдэг зураглаач: Д.Ангараг “Бодлын хулгайч”
- Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал “Долоон бурхан харвадаггүй”
- Шилдэг дуу: Б.Дашдондог “Хүний хүүхэд”
- Шилдэг хөгжим: Н.Жанцанноров “Богд хаан”
- Шилдэг монтаж: Ш.Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй”
- Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан “Бодлын хулгайч”
- Шилдэг зохиол: Д.Төрмөнх “Бодлын хулгайч”
- Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг “Нэг биений хоёр зүрх”
- Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг “Хүний хүүхэд”
- Шилдэг дебют: Я.Хангарьд “Орлон тоглогч”
- Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц “Хөх толбот хүмүүс”
Мөн энэ үеэр Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зүтгэлтнээр Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Б.Балжиннямыг нэрлэсэн юм. Харин тус наадмын таван номинацийн эзэн, Гран-при шагналыг “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Бодлын хулгайч” кино хүртэж, таван сая төгрөгөөр шагнуулав.
Сурвалжлагч Э.Сувд
Гэрэл зургийг П.Наран




















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ