Бүх ард түмний наадамд Ч.Ганзориг гурав дахь удаагаа түрүүлэв
Монголын бүх ард түмний спортын ХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 84, 96 кг, эмэгтэйчүүдийн 48, 63 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан боллоо Гавьяат тамирчин Б.Наранбаатар жин өгсөн 60 кг-ийн жинд зодоглож хэсгээсээ гарах барилдаанд залуу Б.Нямдоржид 1:1, 1:1, 0:1 онооны харьцаагаар ялагдсан байна. 60 кг-ийн жинд хэсгээсээ гарах барилдаанд манай шилдэг бөхчүүд болох Б.Баянмөнх, Б.Нэмэхбаяр нарын барилдаан хурц өрсөлдөөнтэй болж олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр 2:0, 2:1 онооны харьцаагаар ялсан. 84 кг-ийн жинд алтан медалийн төлөө барилдаанд спортын мастер О.Үйтүмэн олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатарыг 4:0, 3:0 онооны харьцаагаар илүүрхэн хожлоо. Түүний ах О.Түмэндэмбэрэл мөн жинд хүрэл медаль авлаа. 63 кг-ийн жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медалийн төлөө барилдаанд нэгдүгээр үеийн төгсгөлд Гавьяат тамирчин О.Насанбурмааг баруун хөлд нь явахад нь лав сугадан тонгорч цэвэр дарсан. 96 кг-д Олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг спортын наадамд гурав дахь удаагаа түрүүлж, 48 кг-д Гавьяат тамирчин Ц.Энхжаргал хошой аварга болж Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, О.Үйтүмэн нар анх удаагаа түрүүлэв.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
60 кг (26 бөх): 1. Батсайханы Нэмэхбаяр /Хан-Уул дүүрэг/
2. Баттулгын Нямдорж /Баянгол дүүрэг/
3. Баяраагийн Наранбаатар /”Хүч” спорт хороо/
3. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо/
84 кг (34 бөх): 1. Оргодолын Үйтүмэн /”Хүч” спорт хороо/
2. Пүрвээгийн Өсөхбаатар /”Алдар” спорт хороо/
3. Мягмарсүрэнгийн Батмөнх /Хан-Уул дүүрэг/
3. Оргодолын Түмэндэмбэрэл /”Хилчин” спорт хороо/
96 кг (25 бөх): 1. Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/
2. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Лхагвасүрэнгийн Шинэбаатар /”Алдар” спорт хороо/
3. Доржхандын Хүдэрбулга /”Хүч” спорт хороо/
Эмэгтэй
48 кг (19 бөх): 1. Цогтбазарын Энхжаргал /Баянгол дүүрэг/
2. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Ганбаатарын Отгонжаргал /Баянзүрх дүүрэг/
3. Юрагийн Ганхайч /Хан-Уул дүүрэг/
63 кг (10 бөх): 1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо/
2. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
3. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/
3. Далайн Эрдэнэтунгалаг /Баянзүрх дүүрэг/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ