Чөлөөт бөхийн сониноос
Монголын бүх ард түмний спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн дөнгөж сая өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр дөрвөн жингийн барилдаан болж, эрэгтэйчүүдийн 66 кг, 120 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Батзориг (Хилчин), Ж.Чулуунбат (Сүлд), эмэгтэйчүүдийн 55 кг, 72 кг-д олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн (Өмнөговь), Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа (Хүч) нар алтан медалийн эзэн болсон байна. Багийн дүнгээр Хан-Уул дүүрэг, "Алдар" спорт хороо, "Хүч" спорт хороо өнгөлсөн байна. Эpэгтэй 66 кг (23 бөх): 1. Буянжавын Батзориг /“Хилчин” спорт хороо/ 2. Батчулууны Батмагнай /Өмнөговь аймаг/ 3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/ 3. Хүлтээгийн Мөнхжаргал /”Хүч” спорт хороо/ 120 кг (22 бөх): 1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/ 2. Бат-Очирын Одгэрэл /“Алдар” спорт хороо/ 3. Лхагвадоржийн Наранбаатар /”Хүч” спорт хороо/ 3. Рэнцэнбямбын Пүрэвдагва /“Алдар” спорт хороо/ Эмэгтэй 55 кг (14 бөх): 1. Сүндэвийн Бямбацэрэн /Өмнөговь аймаг/ 2. Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 3. Эрдэнэчимэгийн Сумьяа /Баянгол дүүрэг/ 3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Орхон аймаг/ 72 кг (11 бөх): 1. Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо/ 2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/ 3. Чойжилсүрэнгийн Хажид /“Алдар” спорт хороо/ 3. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо/ Багийн дүн 1.Хан-Уул дүүрэг (дасгалжуулагч Ц.Баярсайхан) 95 оноо 2.“Алдар” спорт хороо (дасгалжуулагч Ц.Цогтбаяр) 92 оноо 3.“Хүч” спорт хороо (дасгалжуулагч Х.Амараа) 86 оноо ** ** **
Бакуд чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө шилдэг багуудын тэмцээн өндөрлөлөө. Шувтаргын барилдаанд эзэн орны багийг 4:3-аар ялсан Ираны баг тэмцээний аваргаар тодорсон бол гуравдугаар байрын төлөө барилдаанд АНУ-ын баг ОХУ-ын сулхан багийг 5:2-оор давамгайлжээ. Дэлхийн цомын тэмцээнд мөн Казахстан, Гүрж, Беларусь, Турк, Япон, Болгарын багууд өрсөлдсөн байна.
АЗЕРБАЙЖАН - ИРАН - 3:4
55 кг Махмуд Магомедов - Фарман Рахими - 0:1
60 кг Гажи Ахмедов - Махмуд Есмаилпуржуйбари - 1:0
66 кг Жабраил Гасанов - Мехди Тагави - 0:1
74 кг Ашраф Алиев - Саид Гударзи - 0:1
84 кг Шариф Шарифов - Насер Лашгари - 1:0
96 кг Хетаг Газюмов - Мохаммед Яздани - 0:1
120 кг Жамаладдин Магомедов - Немат Гасеми - 1:0
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ