Эмэгтэй боксчид олимпийн эрхгүй боллоо

img

Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах долоо дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Чинхуандао хотод эхэлж эхний тулаанууд болжээ. Өчигдөр 51 кг-д Азийн мөнгөн медальт М.Нандинцэцэг ДАШТ-ий хүрэл медальт Финландын Ханне Макиненд 13:16-гаар дийлджээ. Мөн энэ үдэш 60 кг-д О.Сувд-Эрдэнэ дэлхийн аварга Румыний Михаела Чижевски-Лекетуштэй тааран 12:18-аар ялагдал хүлээж, манай эмэгтэй боксчид Лондоны олимпийг өнжих болов. Учир нь зөвхөн 51 кг, 60 кг, 75 кг-ийн жингийн шилдэг найман тулаанч олимпийн эрхээ биелүүлэх учиртай юм. 48 кг-д Азийн аварга Т.Болортуул эхний даваанд хийлж, Филиппиний Жоси Габучотой дараагийн даваанд тавдугаар сарын 15-нд тоглоно. 64 кг-д Азийн аварга Э.Уянга эхний даваанд хийлжээ. Дараагийн даваанд 15-нд Хорват, Туркийн аль ялсантай үзнэ. Ц.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsa:
uyanga margaash medaliin toloo toglono
2012-05-15
48-iin bolortuul torguuliar hasagdaj, 64-iin uyanga saihan hojson baina
2012-05-15
baagii:
15nd toglow uu u bolson be hariu bicheerei humuusee
2012-05-15
ee balarsiin
2012-05-14
baagii:
odoo uidsen 2 ohindoo amjilt husei delhiin abarga bolno shu
2012-05-14
Za yahav, zugeer zugeer. yum negeer duusah bish. Ireedui bgaa shuu.
2012-05-14
mendee:
mash haramsaltai bna , ug n gaigui togloson bna, onoo ih oirhon baij
2012-05-13