Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөнө
Шинээр сонгогдсон Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүн өнөөдөр 11.00 цагт Төрийн ордон дахь Ёслол хүндэтгэлийн "А" танхимд тангараг өргөнө.
УИХ-аас өнгөрсөн лхагва гаригт Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг, Д.Гэрэлт-Одыг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг СЕХ-ны гишүүнээр баталсан юм.
Харин Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагва, Д.Эрдэнэчулуун нарыг тус бүр дэмжин СЕХ-ны гишүүнээр томилжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ