Эмх замбараагүй үед галт зэвсэг хэрэглэх заалтыг хүчингүй болгоно гэв

img

1993 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдөр батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох” гэсэн 46 дугаар зүйлд “Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст дор дурьдснаас бусад тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно: 1\ энэ хуулийн 40.1.1-д заасан тохиолдолд 2\ галт зэвсэг хэрэглэж довтолсон буюу эсэргүүцсэн 3\ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэн довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд” гэж заасан. Мөн 40 дүгээр зүйлд гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн албан хаагч ямар тохиолдолд галт зэвсэг хэрэглэх талаар хуульчилсан байна. Гэхдээ энэ зүйлд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд зэвсэг хэрэглэх эсэх талаар заалт байхгүй байгаа юм байна. Тиймээс нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд цагдаагийн албан хаагч галт зэвсэг хэрэглэж болохоор заасан хуулийн уг заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tsogoo:
tiim uchraas tsagdaa bol uhaantai baih heregtei
2012-07-04
tsogoo:
tsagdaa bol uilchilgeenii ajiltan
2012-07-04
tsgadaagaa huchtei bailgah hergetei
2012-05-14
ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ БУЛГАН ЭНХБААТАР БАТТУЛГА ДОРЛИГЖОВ НАР ЗОРИГИЙГ АЛСАН ГЭСЭН ЯРИА МАШ ХҮЧТЭЙ ЯРИГДАЖ БАЙНА ТИЙМ Ч УЧРААС ГАРДАН ХИЙСЭН БАТҮҮЛДЭЭ БААТАР ЦОЛ ШОРОНГООС ГАРЧ ИРСЭНИЙ МАРГААШ НЬ ЭНХБААТАРТ ГЕНЕРАЛ ЦОЛ БАТТУЛГАА ОДОО ӨӨРИЙНХӨӨ ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА ХУУЛИЙН БУС ДОРЛИГЖОВЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОР БОЛГОСОН ГЭНЭ МОНГОЛЫН ТӨР МАШ ӨРӨВДӨЛТӨЙ БАЙНА ДАА
2012-05-14
saka:
malaa chiniiheer hun hunee buudaad yawah goy saihan bna uu? gadaad tegeed l bolood bdag chi durgui bgaa bol tsagdaad ajilahaa boli za
2012-05-14
ингэвэл хэн цагдаа хийж амиараа дэнчин тавих вэ дээ олигтой цалин хангамжгүй, дээр нь захын баагийн хүрээд ирэхэд нүдүүлээд алуулах шахаад явж байхав дээ
2012-05-14