Т.Галсан: Жүжигчид хошин шогийн дэлгэцэнд л марзагнаад явж байна

img

Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Улаанбаатар кино  их наадам”-ын хүндэт зочдын нэг болон хүрэлцэн ирсэн  Ардын уран зохиолч Т.Галсантай ярилцлаа. Тэрбээр Монголын кино урлагийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. -“Улаанбаатар их наадам”-ын талаар сэтгэгдлээ хуваалцаач? -Би энэ наадамд шагнал гардуулах ёстой юм шиг байна. Энэхүү наадмын талаар би сайн мэдэхгүй ээ. Ямар ч байсан энэ наадамд нэр дэвшсэн нэг мундаг хүнд нь шагнал  гардуулах л юм шиг байна. Алт байхгүй бол хүүхнүүд  ээмэг бөгж  хийх арга байхгүй. Түүнтэй адил чанартай зохиол байхгүй бол сайн кино хийх ямар ч арга байдаггүй. Монголын киноноос дэлхийн киноны эрдэнэсийн санд тэнцэх ганц л кино байдаг. Тэр кино нь “Цогт хун тайж”. Тэрхүү киноны зохиолыг аугаа их эрдэмтэн, гүн ухаантан Б.Рэнчин бичээгүйсэн бол тэр гадны найруулагч кино хийх эрдэмтэй ч гэсэн  монгол ахуй, монголын түүх, монголын их  эмгэнэлийг мэдэж чадахгүй шүү дээ. Уг киног бүтээхийн өмнөхөн Сталин катюша, танк хоёроор дайсныг дарж болохгүйг мэдсэн гэдэг. Тиймээс ард түмнийг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн цагт дайсан юу ч биш юм байна гэж үзэн ЗХУ-ын 15  улсад та нар дайсныг буруутгаж, эх орны үзлийг бадраасан зохиол бич гэжээ. Харин манай улс 16 дахь нь байсан учраас яг тэр эгзгийг ашиглан  уг зохиолыг бичсэн байдаг. Хэрвээ үүнээс нэг жил хожидсон бол “Цогт хун тайж” кино өдийд байхгүй байх байлаа. Тэгэхээр юмыг цагт нь амжуулна гэдэг гайхалтай. Мөн алтан зохиолоор хийвэл алтан кино болж, мөнгөн зохиолоор хийсэн бол мөнгөн кино л болно. Үзэгч түмний төдийгүй өргөн дэлхийн зах зээлд үүдийг нь түлхээд л орох гэж байгаа сайн киноны шагналыг гардуул гэж өвгөн намайг тоож дуудсан юм бололтой. -Сүүлийн үед кино урлаг эрчимтэй хөгжиж, дэлгэцийн бүтээлүүд маш олноор төрөн гарч байгаа. Та зохиолч хүний хувьд дүгнэлт хийж л суудаг байх даа? -Ер нь тамирчин хүн богины зайнаас марафон гүйлтээр холын зам туулдаг л даа. Тэгэхээр залуу уран бүтээлчид ч гэлтгүй тэр дасгалын үедээ яваа нэг хэсэг нь байна. Тэд дээр үеийнхэн шиг кино хийхэд хөрөнгө мөнгө, мэргэжлийн том баг ажиллах боломж нь хомс байгаатай холбоотой. Ер нь зохиол тааруу бол ямар ч сайн жүжигчин жүжиглэж, найруулагч найруулаад, орчин үеийн киноны ид шид, хослол зургийг ашиглаад ч гайхамшигтай бүтээл болохгүй л дээ. Зарим нэг хүмүүс америк кино их үзвэл алуурчин болно, солонгос кино их үзвэл солиотой болдог гэж ярьдаг л даа. Би америкт кино үзсэн л дээ. Зайлуул манай гэнэхэн үзэгчдэд зориулсан тулаантай киног манайх авчраад байдаг болохоос биш тэндээ жинхэнэ хүнлэг ёс, ертөнцийг аврах сэтгэлгээг харуулсан тийм л кино гардаг юм билээ. Гэтэл манайд нүүдэлчдийн соёл нэлээн хумигдаж, суурьшил иргэний аж төрөх ёс орж байгаатай холбоотой юмуу хоёр гурван өрөөнд л хоёр хадам хэдэн хүргэн бэрүүд нь хэрэлдсээр байгаад  дуусчихдаг кино ч гарах болсон байна. Тиймээс кино урлаг маань  хүний сэтгэлийг ариусгах ариун үүрэг нь алдагдах вий. Тэгвэл үзэгчид хүлээж авахгүй. Хотын хогийг харах ямар уйтгартай билээ. Шинэ цас орсны маргааш ямар сайхан байдаг билээ. Угаараар амьсгалж явахад ямар дотор багтрам билээ. Гэтэл агаараар амьсгалж ойн азоноор амьсгалах сайхан билээ. Яг үүнтэй адилхан ард түмнийхээ харанхуй цээж рүү  гэрэл ортол зовлон жаргалаа мартаж, тэмцэж амьдрах ухааныг өгтөл уран бүтээл хийгдэх ёстой. Иймэрхүү санаатай кинонуудыг  залуу үе маань хийх байх гэдэгт итгэж явдаг. -Кино зохиолчид ховордоо юу даа гэмээр зүйл ажиглагдаад байгаа. Таны бодлоор? -Ерөөсөө киноны баг задарчихсан байна л даа. Нэг сайн хүнд үүрэг оногдоход л бүгдийг хангачихдаг. Дээр үед Монгол кино үйлдвэр жилд зургаан уран сайхны кино хийдэг байлаа. Тиймээс зохиолоор гачигдаж байсангүй. Яагаад гэвэл С.Дашдооров ажилдаа очих албагүй ганцхан кино үйлдвэрийг зургаан уран сайхны киноны зохиол бэлдэх хоёрыг бэлэн нөөцөнд байлгах үүрэгтэй. Тэгээд Дооров маань Ж.Лхагваа, Д.Батбаяр гэсэн их олон зохиолчдыг тэр зүг рүү татан оруулдаг байв. Тун болохгүй бол Дооров маань дор хаяж хоёр кино бичдэг тэгсэн манайхан мөнгөнд шунаж байна ганцаараа  их олон кино хийж кино үйлдврийг хувьчлаад авчихаж гэх маягийн хүртэл ярьдаг байсан юм. Нийгмийн захиалгаар уран бүтээлчдэд томилолт өгнө. Жишээ нь миний “Мөнгөн буйл” киноны зохиолыг бичихээр “Дуган Хад” амралт руу УГЗ, их найруулагч Р.Доржпалам бид хэд наадмын үеэр даалгавар аваад тийшээ  явж байлаа. Тэгээд наадмаар ямар бөх түрүүлэх вэ гэж мөрийцөөд тэгсэн би гаж сэтгэдгээрээ аваргуудыг биш Ганбаатарыг түрүүлнэ гээд хэлчихгүй юу даа. Гэтэл Ганбаатар дөрвөн аваргыг хаяж түрүүлж байсан. Энэ үеэр арилжаа наймааны эсвэл ариун цагаан хөдөлмөрийн олз хоёрын хоорондын ялгааг гаргасан сэдэв байх юм шүү гэж тогтсон юм. Тэгээд энэ зохиолоо инээдмийн аястай бичиж байлаа. Харин одоо уран бүтээлчдэд  боломж олгон гэрээ хийгээд явуулах байтугай биччихсэн бэлэн зохиол хэнд байгааг мэдэхгүй, уялдаа хэлхээгүй ажиллаж байна шүү дээ. Балжиннямаас эхлээд Шаравдорж, Дамдин, Нагнайдорж гэх мэтчлэн аварга арслан, далай даян найруулагч нар амьд мэнд байж л байна. Одоо цагт жүжигчдийн чадвар маш сайн болсон ч сайн зохиолгүй учраас хошин шогийн дэлгэцэнд л марзагнаад л байж байна шүү дээ. -Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл орхигдох боллоо? - Бидний үед хүүхдийн уран бүтээлийг захиалдаг байлаа. Балжинням, Нямдаваа  хоёр над дээр ирээд нэг нууц юм хийе гэж байна. Тэгтэл сургуулийн өмнөх насныхны  амьдралаас сэдэвлэсэн хүүхдийн кино хийе гэлээ. Тэгээд бид гурав долоо хоногт л “Дэгдээхий нас” киноны зохиолыг гарчихсан. Нямдаваа энэ юун тухай юм бэ гэж асуухад нь “Энэ цаг үе, үр хүүхдээ ойлгодоггүй юм гэсэн утгатай юм шүү” гэвэл ихэд  цочиж, эсэргүү санаа байна гэж билээ. Уг нь хүүхэд орчноо цэцгийн мандал болгох юмсан гэсэн чин хүсэлтэй гэтэл цэцэрлэгийн багшаас эхлээд аав ээж нь тэр хүүхдийн сэтгэлийг ойлгодоггүй. Тэгэхээр томчууд бид чинь хүүхдийнхээ сэтгэлийг ойлгодоггүй юм уу даа л гэдэг санааг энэ “Дэгдээхий нас” киногоороо харуулсан. Сайн зохиолыг зохиолч хүнээс л авах ёстой. Надад бичсэн бэлэн хүүхдийн зохиолууд ч байна. Гэтэл надтай уулзаж,  зохиол асууж байгаа нэг ч  найруулагч алга. Ахмад үеийнхэн залуу үе хоёрын хооронд зөндөө их зай гарчээ. Одоогийн ид хийж бүтээж яваа залуус маань дөнгөж 30 гарч яваа. Гэтэл бид 80 гарчихсан тэгэхлээр шинэ сэтгэлгээ, шижигнэсэн алхааг нь хуучин тархи, хулуутай хөл хоёр маань гүйцэхгүй байх шиг байна шүү. /инээв/ Хүн бүр хүүхэд насыг дайрч гардаг мөртлөө хүүхдэд зориулсан уран бүтээл хийхээр ашиг олдоггүй гэж боддог юм уу даа. Ахмад үеэсээ суралцаж, холбоотой л байх хэрэгтэй байгаа юм даа. -Ярилцсанд баярлалаа.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Галсан гуай сайн хүн биш. Харин онцгой авьяас заяасан этгээд хүн. Хүн чадвараа дагаж аархуу болдог жамтай бололтой. Бусдыг мэдэхгүй юм.
2013-02-20
Сэтгүүлч:
Ёстой мундаг хүн шүү дээ. Маш их ажилсаг, гойд ухаантай, цэцэн билэгт хүн. Монголын ард түмэнд азаар заяасан ясны уран бүтээлч, МОНГОЛ ЗОХИОЛЧ. Ёстой алтаар урс гэж. Урт насалж, удаан жаргаарай. Одоо хүртэл охид хүүхнүүд оролдох сэтгэлийн болон бусад тэнхэлтэй байгаа ховорхон хүн дээ. Амьдад нь тэмээ хөтлүүлээд сайхан хөшөө хиймээр хүн. Хүнийг яаж хэлмэгдүүлж байсны батлагаа болгоод.
2012-12-11
тхх
2012-12-07
тэр ч ёстой үнэн шүү
2012-12-07
x men:
ahmadaa ul tooyol aav eejee ul toono iim humuus eh ornooch ul toono .iim humuus bitgiil olon boloosoi .olon bolvol mongold ayultai. ene humuus lav hyatadiin erliizuud bh.
2012-06-10
Зочин:
Энэ нөхөр хүн чанаргүй этгээд л дээ. Н.Энхбаярыг сайн сайхан явахад чухамхүү л үгээ олж ядан магтаж, урд хойгуур нь гүйж, шагнал хормойлж байсан. Н.Энхбаярыг муугий нь үзэж байхад ганц үг хэлсэнгүй шүү.
2012-05-15
тэр ч ёстой үнэн шүү
Монголчууд хөдөөжиж, оюуны хоосролд орсон нь хошин шогийн гэх ямар ч авьяасгүй, хоосон толгойтой нөхдүүдэд мөнгө олох боломж олгоод байгаа юм аа. Би тэдний тоглолтыг зорин очиж үздэггүй л дээ. Хааяа зурагтаар харж суухад ийм бодол төрсөн. Үзэгчид нь харанхуй бол жүжигчид бас л харанхуй болдог жамтай. Бас ямар үзэгч байна тийм жүжиг байна гэсэн үг байдаг юм аа.
2012-05-15
Ta gertee zvgeer emeeg ee kharaad suu zaluus ruu dairbal chi ch bas zaluu yabsan Shvv busdaasaa khulgailsan shvlgee yakh gej baina
2012-05-15
Zzz:
Manaihan unen ug sonsoh chadvargui boltoloo doroitson bna da hunii ugnees uhaaral olj avaach ee uurlah heruul hiihee bodoh yum
2012-05-14
bi:
Saihan shuu, hatuu bolovch unen ug. ahmadiin ugiig sonsohod tos amtagddag ym da. tand eruul enh baij urt udaan naslahiig husye.
2012-05-14
tiimee odooni kinonud zohiol gej awah yumgui l bga shd uneng n helje harin tsogt taijig magtsanig oilgosongui sain n sainlda gehde manduhai bol delhid dahin higdej chadahgui sain buteel
2012-05-14
галсан:
Хүн зовж ядрахаараа цаагуураа их зусар бялдууч болдог байх. Арай гэж тэмээ бололгүй зөөлөн цагтай золгоод хамраа сөхөж нөгөө цөллөгт явуулсан намдаа долигоно гэж янзтай. Дүү нь гээд нэг луйварчин янз бүрийн эд шид лус савдаг ярьж хүмүүсийг шулаад явж байдгийм. монгол хүн хичнээн зусар бялдууч байдгийг энэ өвгөн болон өмнөх үеээ хүйс тэмтрүүлсэнд МАХН-д баярлаж явдаг зарим лам нар хамгийн тод харуулдаг.
2012-05-14
зочин:
чи америк, солонгосыг дуурайхаараа орчин үеийн залуу болох уу, тархийг чинь гадныхан яаж угааж байна тэр хэмжээгээрээ хуцаж байх шив дээ. одоогийн кинонуудаас авах юм байдаггүй нь үнэн шүү дээ. солонгосын хэрүүлийг манайд л авчирчихдаг улсууд, тэрнийгээ орчин үе, моод гэдэг нусгай байна даа хөөрхийс
2012-05-14
зочин:
онгироо өвгөн гээд байгаа зочинд хэлэхэд өвгөд хал үзэж хашир суусан улсууд байдаг юм. чи амьдралыг туулаагүй, юу ч чадахгүй нусгай байж ийм зүйл ярих хэрэггүй, эхлээд юм хийж сур, өвгөд рүүгээ хуцах болоогүй шүү малаа
2012-05-14
Марзан кино хийдэг юманд юунд очиж жижгэрдэг байна.
2012-05-14
тхх
tov.Otgonbayar oort noogdoh huvia avchee.harin hezee holoo gozolzuulan maniigaa bayarluulah bolj bna? ter bas MCS-n bairand amidarch avilgagch kompanig demjigch negen!edgeer luivarchin komunistuudig shuuj tsag urehin orond holhon avaachaad araas ni...
2012-05-14
Mgl:
Galsan guai mundag hun bish ee Zugeer l bdag l gar Odoo ene ami nas ni deesen duruun deer bgaa huniig songuuild devshihed hajuud ni daldaigaad l nambaguiteed bsan Odoo yadaj amid yavah erhiig ni hamgaalaad gants ug ch helchigui Nuguu belen tsetsen chini haachsan be Lag gar aa
2012-05-14
Bussinessin companuud xiix ajliig Zasgiin gazar uls xiixee boliochee PC xudaldan abax ajliig manai companiud yamarch asuudalgyi xiij gyitcetgene shdee
2012-05-14
irgenbm:
buruuch bai zovch bai,ahmadiin vgiig sonsoj baih estoi.
2012-05-14
ene uye unguruusun zunug uvgun yu ve.helmegduulj nutag zaagdaj amidralaaraa togluulj baisan atlaa odoo hu nam geed uhchih geed yavdag balai uvgun du.
2012-05-14
зочин:
чи америк, солонгосыг дуурайхаараа орчин үеийн залуу болох уу, тархийг чинь гадныхан яаж угааж байна тэр хэмжээгээрээ хуцаж байх шив дээ. одоогийн кинонуудаас авах юм байдаггүй нь үнэн шүү дээ. солонгосын хэрүүлийг манайд л авчирчихдаг улсууд, тэрнийгээ орчин үе, моод гэдэг нусгай байна даа хөөрхийс
одоо үнэнг шууд хэлдэг хүн байхгүй болжээ галсан гуай бол үнэн үгийг хоржоонтойгоор шулуухан хэлчихдэг хүн маш их таалагддаг шүү сайхан буурал залуус бас нэгийг л бодох хэрэгтэй гутааж бгаа юм бишшүү дээ юм ойлгоосой л гэх үүднээс хэлсэн бх л да
2012-05-14
сайхан буурал шүү хатуу боловч үнэн үгтэй
2012-05-14
Галсан гуайд баярлалаа.Та дандаа үнэнийг хэлдэг, гэхдээ хааяа өнгөрсөн гомдлын тань хяруус үнэртдэг, Түүнийгээ больчих хэрэгтэй дээ.Болоод өнгөрсөн явдлын тань тухай мэдэх хүн өөрөөс тань өөр хүнгүй болж.Эрэгтэй нь эмгэн, эсвэл хүүхэн болж солиордог хошин шогийнхонд ч буруу өгөх арга алга.Хүмүүс үзээд байгаа болохлоор тэдний уран сайхны боловсролд таарсан бүтээл туурвил овоо хэдийг олдог юм бишүү
2012-05-14
сайхан буурал шүү хатуу боловч үнэн үгтэй
zochin:
ongiroo ovgon baina.zov otloh saihan baidag yum shuu.zaluusiig buu gutaan doromjilood baigaarai.
2012-05-14
зочин:
онгироо өвгөн гээд байгаа зочинд хэлэхэд өвгөд хал үзэж хашир суусан улсууд байдаг юм. чи амьдралыг туулаагүй, юу ч чадахгүй нусгай байж ийм зүйл ярих хэрэггүй, эхлээд юм хийж сур, өвгөд рүүгээ хуцах болоогүй шүү малаа
одоо үнэнг шууд хэлдэг хүн байхгүй болжээ галсан гуай бол үнэн үгийг хоржоонтойгоор шулуухан хэлчихдэг хүн маш их таалагддаг шүү сайхан буурал залуус бас нэгийг л бодох хэрэгтэй гутааж бгаа юм бишшүү дээ юм ойлгоосой л гэх үүднээс хэлсэн бх л да
аагий:
мундаг хүн шүү дээ ахмад үеэсээ л энэ бүхнийг сурч авах нь зүйн хэрэг
2012-05-14
зочин:
яасан өөрийнхөөрөө сэтгэдэг хүн бэ? тэр нэрлээд байгаа кинонууд нь дандаа л орос сэтгэлгээг дууриасан л кино байдаг ш тээ. Энэ Т.Галсан гуай өөрийгөө яагаад мундаг гэж бодоод байгаа юм болоо. Амьдралыг дандаа буруу өнцгөөс харж өөрөө л мундаг байх ёстой юм шиг залуу үеэ гутаагаад байх буруу байхаа.
2012-05-14
Zzz:
Manaihan unen ug sonsoh chadvargui boltoloo doroitson bna da hunii ugnees uhaaral olj avaach ee uurlah heruul hiihee bodoh yum