Ш.Доржсүрэн: Тоо биш чанарыг эрхэмлэнэ

img

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-д нээлтээ хийсэн “DOZ” энтертайнментийн дэлгэцийн бүтээл болох  “Хөх толбот хүмүүс” киноны найруулагч Ш.Доржсүрэнтэй "Улаанбаатар их наадам"-ын сэтгэгдлээс нь хуваалцлаа. Тэрбээр тус наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн юм.   -Наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? -Монголд кино урлагийн наадам зохион байгуулагдаж байгаа нь түүний хөгжлийг харуулж байгаа хэрэг. Энэхүү наадамд“DOZ” энтертайнментийн уран бүтээлчид “Хөх толбот хүмүүс" киногоороо оролцож, “Шилдэг найруулагч”-аар шалгарлаа. Энэ нь бидний хийж буй ажлыг маань үнэлж, цаашид уран бүтээл хийх урам зориг, итгэл найдварыг өгч байгаа хэрэг юм. -Саяхан БНХАУ-д “Хөх толбот хүмүүс”  киноныхоо нээлтийг хийлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? -Баярлалаа. Хятад улсад нээлтээ хийхээсээ өмнө Парист нээлтээ хийсэн. Очсон газар бүрт маш сайхнаар хүлээж авч байсан. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэг айдас битүүхэндээ  төрж байсныг нуугаад яахав. Гэтэл хүмүүс нүдэндээ нулимстай гарч явааг хараад "Бидний хийсэн кино хүмүүст хүрч чадсан юм байна даа" гэж баярлах сэтгэл төрж байлаа.  Бид энэхүү киног хийхдээ монголчууд маань нэгдэх хэрэгтэй бие, биеэ  хайрлаж байгаасай хэмээн бодож хийсэн. Энэ наадмын үеэр киноны бүтээлчид ч гэсэн нэг нэгнээ халуун сэтгэлээр харж, бие биедээ амжилт хүсэж байна. Монголчууд ч гэсэн кино урлагаар дамжуулж  сэтгэлийн аз жаргалыг оюун санаандаа аваасай гэж хүсэж явдаг мөрөөдөл маань  биелэл болсонд баяртай байна.   -   “DOZ” энтертайнментийнхан “Хөх толбот хүмүүс”-ээс гадна дэлгэцийн хэдэн бүтээл хийсэн бэ? -“Хөх толбот хүмүүс” кино маань манай гурав дахь бүтээл.  Урьд нь Өвөрмонголчуудтай хамтарч олон ангит кино хийж байсан. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдэг бодож байсан.Гэвч бидний хийсэн уран бүтээл хүмүүст хүрч чадсанд байртай байгаа. Энэхүү кино хүмүүст хүрсэн бас нэг шалтгаан нь  киноны гол дүрд тоглосон Уудам хүүгийн ач тус байлаа. Уудам хүү маань дэлхийн “од” болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.   -Цаашид дэлгэцийн бүтээл дээр  ажиллах бодол бий юу? -Энтертайнмэнт гэдэг утгаараа манай продакшн дэлгэцийн  олон бүтээлүүд хийдэг байгаа. Цаашид нэгэнт кино урлаг хэмээх том урлагт хөл тавьсных зорьсон, тэмүүлсэн, бодсон зүйлс байгаа.    -“Хөх толбот хүмүүс” киногоор шилдэг найруулагчийн шагнал авлаа? -Маш их баяртай байна. Цаашид олон зүйл хийх урам өглөө. Энэ киног бүтээхэд хувь нэмрээ оруулсан бүх уран бүтээлчиддээ баярлалаа. Мөн ханьдаа баярлалаа. Гэр бүлийнхэндээ,  хоёр  хүүгээ  маш удаан хугацаагаар орхиж явсан. Ингэсний хүчинд олж авлаа. Кино урлаг мандан бадрах  болтугай.   Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shoyunaa@yahoo.com:
Deer neg bichsen zaluu chamd ataarhaj uhlee. Ter bol chinii tanidag hun nuuriig chini haaad naiz geed hudlaa byalduuchlagch ayultai hun. Naizaa harj nohorloorei....
2012-05-18
hmmm:
Dorjsuren amjilt husie. Chamd olon khun ataarhdag shuu. Yalanguya urlagiin naiz nar chin. Boeo, Agluu, Ambii,Para geed l.... Bitgii ted nariig too.
2012-05-18
sain bna
2012-05-17
A:
kinogiin chine uzej amjaagui l bn.gehdee naizdaa amjilt husey.
2012-05-15
Zalitai pizda da vxeech zulaa g chini zondoo shaasan daa
2012-05-15
Shaa vzsen vzsen nairuullaa kheden axmad jvjigchidiig xuursan nosh zulaataigaa niilj luibar khiij yabaxaasaa icheesee
2012-05-15
BN:
ENE CHADBARTAI ZOLIG BGAA UAM AMJILT HUSEI
2012-05-14
dooyo mundag avyastai chadvartai
2012-05-14