Н.Энхбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүллээ
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг Дээд шүүхээс харьяалал тогтоон Сүхбаатарт дүүргийн шүүхэд өнөөдөр шилжүүлжээ.
Түүнийг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлийг нь шалгаж яллах дүгнэлт үйлджээ. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар гэм буруутайд тооцон шалгаж байгаа юм. Хэрэв шүүхээр гэм буруу нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ