Б.Амарсайхан: Онгироод хэлчихэд бүх шагналыг авна гэдэгт итгэлтэй байна
“Улаанбаатар их наадам”-ын үеэр “Бодлын хулгайч” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Амарсайхан үзэгчид манай киног маш сайхнаар хүлээж авсан. Үзэгчгүй бол уран бүтээлчид кино хийх хэрэггүй. Үзэгчид манай киног сайнаар хүлээн авсан учраас бид киногоо маш итгэлтэйгэээр нэр дэвшүүлсэн юм. Наадам сайхан болж байна. Улсын наадмаар бол морио уячихаад, бөхөө барилдуулах гээд л бэлдчихээд л байна. Шударга шүүлт болвол нэр дэвшсэн номинаци бүрээсээ шагналаа авна гэдэгтээ манай багийхан итгэлтэй байгаа. Онгироод хэлчихэд бүх шагналыг авна гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр хэлсэн бөгөөд үнэхээр “Бодлын хулгайч” кино тус наадмаас таван номинацийг хүртэж, “Гран-при” шагналыг хүртсэн юм.
Э.Сувд




СЭТГЭГДЭЛ БИЧИХ