
Аргын тооллын аравдугаар сарын 18. Ангараг гариг. Билгийн тооллын 21. Хэрцгий охин одтой улаан морь өдөр. Өдрийн наран 07.39 цагт мандан 18.13 цагт жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бэлбэсний газар очих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад ном уншуулаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ