Нийтийн тээврийнхэн гамшгаас хамгаалах дадлага эзэмшив

img

Онцгой байдлын ерөнхий газраас Зам тээвэр барилга хот байгуулалтын яамтай хамтран хот   хоорондын нийтийн  зорчигч  тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилчдад зориулсан гамшгаас хамгаалах дадлагын сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү сургалтад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, механик-инженер, тээвэр зохицуулагч, жолооч, авто тээврийн хяналтын улсын байцаагчид зэрэг 70 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтад хамрагдсан албан хаагчид гамшиг, ослын үед бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангах, зорчигчдод хэрхэн анхны тусламж үзүүлэх зэрэг мэдлэгийг энэ үеэр авчээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ