Хувьцаагаа худалдах бол сум, хорооны нийгмийн ажилтанд өргөдлөө гаргана

img

Засгийн газарт 536 ширхэг хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог нэгтгэн гаргах ажил энэ өдрүүдэд өрнөж байгаа. Тиймээс эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа иргэд өөрийн оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хүсэлтээ гаргах юм байна. Өргөдлийн загварыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас дамжуулан аймаг, дүүрэг, сум хороодод хүргүүлжээ. Хэрэв тухайн иргэн сум, хороонд очиж хүсэлтээ өгөх боломжгүй тохиолдолд хүсэлтийг гэр бүлийн гишүүдээс төлөөлөн гаргаж болох аж. Төлөөлөн гаргагч нь 16 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө, асран хамгаалагч харгалзан дэмжигч, 16 ба түүнээс дээш насны иргэний эхнэр, нөхөр, хүү, охин “нотариатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн хүн байх ёстой юм. Хэрэв иргэд өмнө нь Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохыг дээрх тогтоолд тусгажээ. Иймд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй байгаа хүүхэд, иргэдийн хувьд энэ сарын 20-ний дотор өргөдлөө өгөх шаардлагатай аж. Энэ хугацаанд хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтээ өгөөгүй иргэд болон бэлэн мөнгө хэлбэрээр нэг сая төгрөгийн хишиг, хувиа хүртэх хүсэлтээ гаргаагүй байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад хүмүүсийг хувьцаа авах хүсэлтэй гэж тооцох  юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

3333:
Дундговь аймгийн ХУЛД суманд ЖОНШНЫ асар их нөөцтэй орд байгаа түүнийг сумын гэх хэдхэн иргэд эзэмшин замбраагүй их мөнгө олж байна өдөртөө 1 айл гэхэд 1 саяаас дээш төгрөг зүгээр л газраас ухаад авч байна Та биднийг сонгууль гэх хооронд зарим нь энэ тэндхийн байгалийг сүйтгэж асар их ашиг олж хэдхэн тооны хүн баяжиж байна Энэ тэгээд зөв хувиарлалт мөн үү Монгол Улсын Байгалийн Баялаг бүхэн нийт ард түмний өмч баймаар юм
2013-06-10
11122:

Тийм ээ. Дансанд 536 ширхэг хувьцаа байгаа, Нэмж 536 ширхэг хувьцаа өгнө. Бүгд 1072 ширхэг хувьцаатай болно гэсэн. Үүнээс. Дээрх нийтлэлд бичсэнээр Засгийн газарт 536 ширхэг хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч буй гэжээ. Иймд иргэнд 1072 ширхэгээс 536 ширхэг хувьцаа үлдэнэ гэсэн үг үү. Бүрхэг байна.
2012-05-15
badmaa:
1072 yum uu 536 shirheg yum uu ene huvitsaanii too shirheg medeegeer bolon interneteer yanz bureer l yarij bichih yum. negtgeed unen boditoi bolohoor ni yarij helj boldoggui yum uu ard irdegiig tuurugduuleed l bh yum. setguulchid bas onovchtoi ard irgediin medehiig husch bga asuultuudiig asuuj bmaar bn aa. hudlaa neg l olon setguulch kamer bh yum
2012-05-15
Тийм ээ. Дансанд 536 ширхэг хувьцаа байгаа, Нэмж 536 ширхэг хувьцаа өгнө. Бүгд 1072 ширхэг хувьцаатай болно гэсэн. Үүнээс. Дээрх нийтлэлд бичсэнээр Засгийн газарт 536 ширхэг хувьцаагаа нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч буй гэжээ. Иймд иргэнд 1072 ширхэгээс 536 ширхэг хувьцаа үлдэнэ гэсэн үг үү. Бүрхэг байна.
badmaa:
ehleed huvitsaaniihaa nerlesen uniig gargaach. yamar ch nerlesen unegui huvitsaa l yariad bh yum.bolomjgui humuus zailuul yugaa ch medehgui l munguu avie geed huseltee gargaj bga sh de. Enen deer ni duruul turiin tolgoid bga heden avilgalchid l undesnii aj ahuin negjuuded zarlaa gesen nerteigeer uursdiinhuu huviin kompanid avah blgui.Ard irgediigee denduu doromjloh yum aa. Bid chin teneg humuus bish sh de.
2012-05-15
surgaltiin tulburuu butsaagaad tulie. tegeed huvitsaagaa avmaar bna. bi huvitsaigaa zarmaar bna. gehdee 536 shirhegiig 5 sayad ugmuur bna.
2012-05-14
ene iim asuudal hiihee ene tor zasag bolimoor you Eronhii saidaas ooroos daraah asuultiig setguuch nar asuumaar bna. Ta yamar companias heden huvitsaa ezemshdeg ve huvtsaanii noogdol ashig gej avdag uu? Getel ter toroos ogch baigaa huvtsaani noogdol ashig gej ard tumen jildee yag heden togrog avah vee gedeg talaar asuugaach
2012-05-14