
Азербайжаны нийслэл Баку хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөө шилдэг багуудын тэмцээн өндөрлөлөө. Шувтаргын барилдаанд эзэн орны багийг 4:3-аар ялсан Ираны баг тэмцээний аваргаар тодорсон бол гуравдугаар байрын төлөө барилдаанд АНУ-ын баг ОХУ-ын багийг 5:2-оор давамгайлжээ. Дэлхийн цомын тэмцээнд мөн Казахстан, Гүрж, Белорусс, Турк, Япон, Болгарын багууд өрсөлдсөн байна.
АЗЕРБАЙЖАН - ИРАН - 3:4
55 кг Махмуд Магомедов - Фарман Рахими - 0:1
60 кг Гажи Ахмедов - Махмуд Есмаилпуржуйбари - 1:0
66 кг Жабраил Гасанов - Мехди Тагави - 0:1
74 кг Ашраф Алиев - Саид Гударзи - 0:1
84 кг Шариф Шарифов - Насер Лашгари - 1:0
96 кг Хетаг Газюмов - Мохаммед Яздани - 0:1
120 кг Жамаладдин Магомедов - Немат Гасеми - 1:0
Tавдугаар сарын 26-27-нд Японы нийслэл Токиод Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд 2011 онд Стамбулд болсон ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн эхний найман байр эзэлсэн Япон, Канад, Монгол, Азербайжан, ОХУ, БНХАУ, АНУ, Украин улсын багууд уригдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ