Хүүхдийн байцаагчид зөвлөлдөж байна

img

Цагдаагийн байгууллагын хүүхдийн байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн энэ сарын 7-14-ны өдрүүдэд болж байна. Зөвлөгөөний үеэр “Чадварлаг хүүхдийн байцаагч” шалгаруулах ур чадвар, ажил мэргэжлийн тэмцээн зохиогдож, Баянзүрх, Багануур дүүрэг, Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн байцаагч нар шилдгээр шалгарчээ.   Хүүхдийн байцаагч нар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос хамгаалах арга зүйн талаар зөвлөлдөж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Давка:
Энэ маш зүйтэй цаг үеэ олсон зөвлөгөөн байна шүү.Ард иргэд хүүхэд залуусыг гэмт хэрэгт өртөхөөс нь урьдчилан сэргийлэх сургалтыг бүүр байнгын,эсвэл хууль эрх зүйн хичээлийн программыг сургуулийн бага ангиас нь эхэлж заадаг болгомоор байна. Тэгэхгүй бол монголын хүүхэд залуус гэмт хэргийн золиос гэмт хэрэгтэн болоод дууслаа.
2012-05-14