Юань гүрний үеийн монгол хатан, нярай хүүхдийн муми олдлоо

img

МУИС-ийн захирал, доктор, профессор С.Төмөр-Очир, МУИС-ийн НШУС-ийн захирал  доктор профессор Г.Эрдэнэбаяр, МУИС-ийн НШУС-ийн Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч доктор У.Эрдэнэбат нар Юань гүрний үеийн монгол хатан, нярай хүүхдийн муми олдсон  талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 2012 оны 4 сарын 5-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Идэрмөнх “манай сумын 4-р багийн нутагт Дунд нурууны Шүүтийн өвөлжөөний хадны агуйд эртний хүний оршуулга давсан дотор муми маягаар хадгалагдаж байна. Энэхүү олдвор нь   сүүлийн үед ашиг хонжоо хайсан хүмүүсийн гараар ороод дууслаа, яаралтай ирж шинжлэн судалж өгнө үү” хэмээх хүсэлт гарган албан бичиг явуулсан байсан юм. Энэхүү дурсгал нь дундад эртний нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан өвөрмөц зан үйл болох хадны болон агуйн оршуулгын соёлд багтах нь гарцаагүй бөгөөд урьд өмнө нь ийм давсанд оршуулсан хадны оршуулга Монголоос төдийгүй Төв Азиас өмнө нь огт илэрч судлагдаж байгаагүй аж. Энэхүү мэдээллийн мөрөөр МУИС-ийн НШУС-иас археологич, доктор У.Эрдэнэбатаар  ахлуулсан баг  өнгөрсөн  сарын 11-18-ны хооронд тухайн газарт томилогдон Монголд төдийгүй дэлхийн археологийн судалгааны түүхэнд ховорт тооцогдох олдворуудыг малтан шинжилж авран хамгаалж чадсан байна. МУИС-ийн томилолтоор ажилласан баг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгийн Дунд нурууны Шүүтийн агуйгаас гадна Бургаст, Гозгор толгой хэмээх газар Монголын дундад зууны үеийн түүхэнд холбогдох хадны оршуулгын нийт гурван дурсгалыг малтан шинжилсэн байна. Шүүтийн агуйд давсан дотор оршуулсан байсан гэх эртний хатмал шарилыг ухвар мөчид хүмүүс нэгэнт устгасан бөгөөд оршуулганд хэрэглэсэн гэрийн хана, модон эмээлийг эвдэж хаясан байдалтай байсан байна. Энэ булшнаас үлдсэн хүний яс болон дээл хувцасны үлдэгдлийг МУИС-ийн НШУС-д авчран одоогоор  судалж байна. Бургаст хэмээх газраас олдсон хадны оршуулгаас XIII-XIV зууны үеийн 60 гаруй настай эрэгтэй хүний шарил ба түүнд өмсгөсөн дээл хувцас, бүсний арал, нумын модны үлдэгдэл олдсон байна. Харин Гозгор толгой хэмээх газар Юань гүрний үеийн монгол хатныг дөнгөж төрсөн, нэхий өлгийд боосон нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан байжээ. Хэдийгээр уг булшийг нутгийн малчид ухаж төнхөн, зарим эд зүйлсийг эвдэж устгасан боловч үлдэж хоцорсон эд өлгийн дурсгалын дотор Монголын Эзэнт Гүрний түүхэнд холбогдох, манай оронд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдож байгаа ховор нандин олдворууд цөөнгүй байлаа. Тухайлбал, эндээс XIII-XIV зууны үеийн монгол эхнэр хүний өмсөж байсан богтаг малгайн үлдэгдэл,  брахми “ом” үсэгтэй болон элдэв-очир урласан бүтэн зэс хөөмөл чимэглэл, малгайн шанаавчин дээр сувдаар хэлхэж хийсэн сүйхэн чимэг, ювуу, тана эрдэнийн унжлагатай зэс ээмэг, бүтэн цас толь, шүдийг нь хугалсан модон сам олджээ. Шарилын дор тэмээний ноос зулж зээг тавьж оёсон гоёмсог хээ угалзтай эсгий ширдэг дэвссэн байжээ. Ширдэгний хээ угалз, хийж урласан загвар хийц зэрэг нь Төв Азийн эртний нүүдэлчид ба Хүннүгийн эсгий ширмэлийн урлагийн технологи дундад зууны монголчуудад цаашид уламжлагдан хөгжсөн болохыг нотолж буй бөгөөд Чингис хааны байгуулсан Монголын Эзэнт Гүрний хуучин нутаг дэвсгэрээс анх удаа биетээр олдож байгаа эрдэм шинжилгээний ховор үнэт олдвор юм. Гозгор толгойн булшны он цагийг тогтооход туслах чухал хэрэглэгдэхүүн бол хус модоор бэхэлгээ хийж үйсээр ороож алтан хээтэй улаан торгоор бүрсэн богтаг малгай юм. Энэ булшнаас хатан хүний малгайн оройд өд тогтоох зориулалттай, хус модоор сийлбэрлэж хар бэхээр зураг зурж чимэглэсэн модон суурь олдсон байна. Мөн богтаг малгайг хийхдээ үйсэн дээр монгол бичгээр бичсэн ул мөр мэдэгдсэн байна. XIII зууны үед Монголд ирсэн гадаадын элчин жуулчдын тэмдэглэснээр баян чинээлэг, язгууртан эхнэрүүд малгайгаа улаан өнгийн торгоор бүрэх бөгөөд богтаг малгайн өндөр, гоёл чимэглэлийн байдал нь эзнийхээ нас намба, зэрэг зиндааг илтгэдэг байв. Түүнээс гадна Гозгор толгойн хадны оршуулгаас улаан чий будагтай бүтэн модон аяга олдсон нь ёроолдоо хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээстэй юм. Энэ нь уг аяганы эзний овгийн үсэг бололтой байгаа бөгөөд одоогийн байдлаар “хиян” гэж уншигдаж буй. Хэрэв энэ нь буруу биш бол Гозгор толгойн хадны хонгилд  оршуулсан залуу хатан нь Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн болж таарна. Нэхий өлгийд өлгийдсөн Юань улсын үеийн дөнгөж төрсөн монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Аз болоход  булшийг хөндөж тоносон хүмүүс хүүхдийн ясыг тарааж цацаж хаяагүй байсан. Энэ олдвор нь дэлхийд цөөхөн тохиолдох эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн бөгөөд монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mundag ymaa
2020-09-19
zochin:
chuhal uil yabdal bna
2014-12-14
ok:
Bi lav zarimtai ni sanaj niilj bna buh malchid bish l dee zarim archaagui huvia hicheesen malchid uns nurmaa ch aytaihan asgahgui belcheert yvj bgaad tatsan tamihaa ch guitsed untraahgui hayj oi heeriin tuimer tavidag ni hudal bish shuu dee tegeed hen ni medegdehgui ungurnu harin bulsh bunhan hulgain an zergiig bol malchid hiideggui bhaa hotiin humuus l hiij bgaa yr ni bugd l ene Б. Идэрмөнх shig eh oron uv soyloo hairlay Б. Идэрмөнхөө chi bol jinhen bolovsroltoi mongol er hun shuu end bgaa chalchihaas uuriig medehgui teneguudees 1000% iluu mongol hun shuu amjilt husiy
2012-12-22
d:
eniig olson hun yaj ywaad olson todorhoi alt uhaj ywaad olson bhgui yu ......
2012-06-04
nyamka:
uneheer gaihaltai oldvor shu minii tursun nutagaas oldson unet zuil
2012-06-04
ter 60 nastai baagii n Gengis haan arai bish bizdee, aan
2012-05-15
Зочин:
Баяр хүргэе! Үнэхээр гайхалтай олдвор нээжээ...Харин тэр луйварчин Төмөр-Очир үхсэнээ хийж эрдэмтдийн дунд суудаг байнаа? Энэ Төмөр-Очир гэгч нэр төр,ашиг хонжоо,мөнгө гэхээр нүд нь улайж явдаг,олны дунд нэр хүнд нь унасан хогийн новш шүү дээ...
2012-05-14
bayr hyrgie. tegehdee buural. tumur ochirchdee medehgyi myisiig gutaagaad l
2012-05-14
buriad baavai:
Uneheer hosgui oldvor oldjee.ta buhend tsaashdiin sudalgaanii ajild amjilt husey.
2012-05-14
urnaa:
ta zailaaa. hol ochij huts. ta ch bas mongol ulsiin nutag dewger deer unegui gishgej ywaa biz dee. terniigee medej baij olon ym bitgii yriad baigaarai.malchidiin tolson tatwariig ta tsalindaa awj baigaagaa medeh uu. ta teneg bish bol neg sn bodooroi doo. tegeed ch manai tiishee oi baiddagui in. mah unetei bgaa bol bitgii awal daaa geleech ta mah idehguigeer ner honog ch bj chadahgui l dee.
2012-05-14
gjf:
za muu hotiin hujaa chi mal mallahiig yugaa meddeg yum Odoo muusain hujaagiin erliizuud davraad huduuniihun ruu buh buruug tohdog bolloo muu hujaagiin orhidosnuud
2012-05-14
ene dood taliin erguug mal bol alaad idchihiisan
2012-05-14
:D:
agree
2012-05-14
chinggis-udgan.blogspot.com:
Эзэн Чингис эргэн ирлээ
2012-05-14
худлаа шал худлаа.үхсэн хүний хүүр ухах хэнд хэрэгтэй юм бэ.21 зуунд хэрэггүй. тарьсан хогоо цэвэрлэж сур.
2012-05-14
deemaa:
yamar mundag yum be. bayar hurgie
2012-05-14
Huulchlan hamgaalahgui bol shunal ihtei malchinguud tonood duusgah nee. Ulsiin belcheeriig unegui edlene, dandaa tuslamj avna, ulsad tuldug tatvar gej 0.0001 %, harin bidend maxaa zarahdaa 500% nejm zarna. Bas sharil uhna, mod huruuduj oi ustgana, oin tuimer tavina,hulgain an hiine, dandaa hudal shanalj handiv avna. Uls tedniig harj uzseneeree yu bolov. Ted bugd "change" bolson. Tiim l bna daa.
2012-05-14
ok:
Bi lav zarimtai ni sanaj niilj bna buh malchid bish l dee zarim archaagui huvia hicheesen malchid uns nurmaa ch aytaihan asgahgui belcheert yvj bgaad tatsan tamihaa ch guitsed untraahgui hayj oi heeriin tuimer tavidag ni hudal bish shuu dee tegeed hen ni medegdehgui ungurnu harin bulsh bunhan hulgain an zergiig bol malchid hiideggui bhaa hotiin humuus l hiij bgaa yr ni bugd l ene Б. Идэрмөнх shig eh oron uv soyloo hairlay Б. Идэрмөнхөө chi bol jinhen bolovsroltoi mongol er hun shuu end bgaa chalchihaas uuriig medehgui teneguudees 1000% iluu mongol hun shuu amjilt husiy
urnaa:
ta zailaaa. hol ochij huts. ta ch bas mongol ulsiin nutag dewger deer unegui gishgej ywaa biz dee. terniigee medej baij olon ym bitgii yriad baigaarai.malchidiin tolson tatwariig ta tsalindaa awj baigaagaa medeh uu. ta teneg bish bol neg sn bodooroi doo. tegeed ch manai tiishee oi baiddagui in. mah unetei bgaa bol bitgii awal daaa geleech ta mah idehguigeer ner honog ch bj chadahgui l dee.
gjf:
za muu hotiin hujaa chi mal mallahiig yugaa meddeg yum Odoo muusain hujaagiin erliizuud davraad huduuniihun ruu buh buruug tohdog bolloo muu hujaagiin orhidosnuud
Эрдэнэбаяр захирал, эрдэмтэн Эрдэнэбат нарт баяр хүргэе. Та нар монголын ирээдүй шүү. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй таныг их буугаар буудна гэдгийн. Эх орныхоо түүх, соёлыг сурвалжилж, бодит үнэнийг нээж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
2012-05-14
Монгол:
САЙХАН ҮЗМЭР БОЛГОХ СОН
2012-05-14
hi:
sonin yumaa
2012-05-14
Temerochirt yamar hamaatai yum. Yu olchood baigaag n ch poilgohgui suuj baina.
2012-05-14
zochin:
bayar hurgie. Ta buhnii ajild amjilt husie
2012-05-14
Эдгээр үнэт олдворуудыг нэгтгэн судалж, тэр үеийн хүмүүсийн жинхэнэ дүр төрх, хувцас зүүсгэл, эдлэл хэрэгсэл ахуй амьдралын талаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Түүхийн үнэнийн киноноос л тиймэрхүү байсан гэж харахаас өөр нэгдсэн цэгцтэй ойлшлдт үгүй л байгаа гэж боддог. Сайхан мэдээ байна.
2012-05-14
:D:
agree
Orchin yeiin goyo muzeitei bolmoor yum bna da.
2012-05-14
ГАЛАА:
ГАЙХАМШИГТАЙ ОЛДВОР ОЛДСОНД БАЯР ХҮРГЭЖ БАЙНА
2012-05-14
ene dood taliin erguug mal bol alaad idchihiisan
худлаа шал худлаа.үхсэн хүний хүүр ухах хэнд хэрэгтэй юм бэ.21 зуунд хэрэггүй. тарьсан хогоо цэвэрлэж сур.