"Бүх нийтээр мод тарих Үндэсний өдөр”-ийн аяны хүрээнд Сүхбаатар дүүргийнхэн Сэлбийн далан дагуу 3 га газарт 2000 гаруй мод тарьсан бөгөөд дүүргийнхээ иргэдэд 10000 ширхэг чацарганы суулгацыг тариулахаар өгчээ.
Тус дүүргийнхэн “Сэлбэ голыг урсацыг сайжруулах, орчныг тохижуулах” төслийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн, тооцоо судалгаанд үндэслэн 20 гаруй га газарт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлсэн аж.
Моджуулах ажилд Японы мод тарих чиглэлээр 100 гаруй жилийн ажлын туршлагатай “Анда Грин” компанийн зөвлөх ойн инженер Кейта Анда оролцож албан хаагчдад мод хэрхэн тарьж, зөв арчлан ургуулах талаар зөвлөгөө өгсөн байна.
Мөн энэ өдөр дүүргийн аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд орчиндоо 2064 мод тарьсан бөгөөд “Залуу багш нарын холбоо” –ны багш нар өөрсдийн нэрэмжит Эко төгөлийг байгууллаа.
Н.Түвшин
Уншиж байна |