Хамгийн их хур тунадас Хөвсгөлд унажээ

img

Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнгөрсөн сард хамгийн их хур тунадас Хөвсгөл аймгийн Рашаант суманд (43.9 мм) унасан байна. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд суманд хамгийн их температур +29.1 хэм, Завхан аймгийн Цэцэн-Уул, Тэс, Архангай аймгийн Тариат суманд хамгийн бага температур -21.0 хэм байжээ. Салхины хурд Говь-Алтай аймгийн Алтай суманд 34 м/с хүрсэн байна. Энэ талаар  Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд дурджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөвсгөлд намар амараад яваж байхад нутгийн иргэд нь гэж ямар их завтай юм машин дагаж давхиад л архи байна уу гэж гуйсан нэхсэн хүмүүс тэгж сайхан өндөр ургасан газрийн өвсийг хадаад авъя гэх хүн байхгүй тэгсэн мартлөө ганц хонь авъя гэхээр үнэрхээд байсан улс одоо болсон чинь зуданд хонь мал хэцүүдлээ туслаач гэж орилсон хожуу ухаарч гэнэ тэрийг нь бодохоор дургүй ч хүрэх шиг
2013-01-28