
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил 320 орчим мянган га газарт улаанбуудай, 10-аад мянган га-д бусад үр тариа тариалахаар төлөвлөөд байгаа аж. Харин 8000 га газарт хүнсний ногоо тариалах бөгөөд хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамж улсын хэмжээнд 63-70 хувьтай байгаа ба цаашдаа 100 хувь болгохын тулд ажиллана хэмээн албаныхан мэдэгдэж байна. Тиймээс хүнсний ногооны тариалалт, хангамжийг 100 хувь болгохын тулд техникийн шинэчлэл хийх, шаардагдах боловсон хүчин бэлтгэх, хадгалах агуулах сав зэрэг шаардлагатай зүйлсийг бүрдүүлээд байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ онд БНХАУ-руу 100 мянган тонн улаанбуудайг экспортлохоор гэрээ хийсэн аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ