
Монголын уран зургийн галерейд чөлөөт уран бүтээлч С.Болормаагийн 2001-2012-ны хооронд бүтээсэн оригами буюу цаас нугалах урлагийн 200 гаруй бүтээл дэлгэн тавигджээ. Энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэн 16-ныг хүртэл үргэлжилнэ.
С.Болормаа нь 2001 оноос оригами урлагаар бие даан суралцсан бөгөөд 2004 онд Япон улсын Гифу хотод зохиогдсон олон улсын мэргэжлийн симфозиумд оролцож байсан аж. Одоо тэрбээр энэхүү урлагийг бага насны хүүхдүүдэд заан сургаж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ