Нийслэлийн хэмжээнд 59478 мод, сөөг тарив

img

 Өнгөрсөн бямба гаригт болсон “Мод тарих үндэсний өдөр”-өөр нийслэлийн хэмжээнд нийт 59478 ширхэг мод сөөг тарьсан тухай урьдчилсан дүн гарчээ. Энэ ажилд нийтдээ 22653 хүн оролцож, 31850 мод, 27628 сөөг тарьсан байна. Энэ өдөр Баянзүрх дүүрэг мод тарих өдрөө хойшлуулсан бол Налайх, Багахангай дүүргүүд мэдээгээ одоогоор холбогдох хүмүүст ирүүлээгүй байна. Мод тарих ажлын нээлт болгож, Барилгачдын талбайд зохион байгуулсан “Ногоон хот аян-2012” өдөрлөгт мод, сөөг, үр, үрсэлгээ, суулгац, бордоо, багаж төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг мэргэжлийн 40 гаруй байгууллага оролцож үзэсгэлэн гарсан. Энэ үеэр 1500 гаруй чацаргана, улиасны суулгац, 1500 цэцгийн үрсэлгээ болон гарын авлага, сургалтын материалыг иргэдэд үнэгүй тараасан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tt:
hudalaa baahan mod suulgaal teriigee daraa jil ni sugalj avaal mongo ideel bhiinmaa. ene 10r horoololiin urd jil tarisan mod odoo haana baina. sharlasan uhsen modnuud l bn. ihenhiig ni sugalj avsan baih shivdee hoorhii. bolimoor yum
2012-05-14