Есөн түймэр асч байна

img

Улсын хэмжээнд он гарсаар 120 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн долоон сумын нутагт есөн түймэр асч, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт гурван түймэр цурманд байна.   Асч байгаа түймрүүд:   -Булган аймгийн Сэлэнгэ сумын дөөрөвдүгээр багийн нутаг, “Гачууртын гол”, “Цээж даваа” гэдэг газар ОХУ-аас хилийн 544-545 дугаар тэмдэгтээр түймэр орж ирсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 20 дугаар ангийн албан хаагчид ажиллаж байна. /Уг түймэр гарсан газар нь хөвч тайга талдаа, бартаа саад ихтэй гэсэн мэдээлэл өгсөн аж/   -Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг, “Нарийн шүрэнгийн эх”, “Сангалтайн эх” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 36 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагааннуур сумын иргэд, Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэд нийт-177 хүн,   -Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн “Дөшдөг” гэдэг газар гарсан ойн түймрийг хилийн заставын албан хаагчид, сум, орон нутгийн иргэд нийт-92 хүн,   -Цагаан-Үүр сумын 2 дугаар багийн “Хяслын гол”, “Аргалтайн гол” гэдэг газар гарсан ойн түймрийг Булган аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 20 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-176 хүн ,   -Мөн тус сумын нэгдүгээр багийн нутаг “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-83 хүн, мөн тус багийн “Хээгт” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн албан хаагчид, сум, орон нутгийн иргэд, Мөрөн сумын иргэд, хилийн заставын албан хаагчид нийт-123 хүн,   -Чандмань-Өндөр сумын нэгдүгээр багийн нутаг, “Халхан“ гэдэг газар гарсан ойн түймрийг сум, орон нутгийн иргэд ажиллаж байна. /Өнгөрсөн хоногт Улаан асга, Улаан даваа, Хустайн даваа, Рашааны даваанд гарсан түймрийг бариад байна, өнөөдрийн байдлаар Булнайн хойд тал, Цагаан голын чиглэлд гарсан түймэр асалт ихтэй байгаа талаар мэдээллээ./   - Улаан-Уул сумын гуравдугаар багийн нутаг, “Гуя” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн салааны албан хаагчид, орон нутгийн иргэд нийт ас 80 хүн,   -Эрдэнэбулган сумын хоёрдугаар багийн нутаг “Майхан цахир”, Тариалан сумын “Хоолтын голын эх” гэдэг газрыг хамран гарсан ойн түймрийг ОБЕГ-ын АТА-ийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын албан хаагчид, Эрдэнэбулган, Тариалан сумын иргэд нийт-76 хүн, унтраахаар тус тус ажиллаж байна.

 

 

Цурманд оруулсан түймрийн хувьд:   -Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Шар нарс”, “Хандгайт” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 54 дүгээр ангийн салааны албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-49 хүн ажиллаж цурманд,   -Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг, “Шаврын давааны зүүн тал”-д гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-34 хүн ажиллаж цурманд, мөн аймгийн Тэшиг сумын Хужирт багийн нутаг, “Гурван хөөгийн нуруу” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-24 хүн ажиллаж  цурманд оруулан бүрэн унтраахаар тус тус ажиллаж байгаа аж.   П.Наран     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ