
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөв. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар нэгдсэн болон байнгын хороо, чуулганаар хэлэлэцэх асуудлыг түр хойшлуулсан талаар тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлсэн юм. Тэрбээр энэ үеэр гурван асуудлыг тодотгосон.
Эдгээр асуудлын эхэнд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийн үеэр амиа алдсан гурван албан хаагчийг асуудлыг ярьсан юм.
Тэрбээр “Жил бүр онцгой байдлын албан хаагчид аливаа саад бэрхшээл тулгарахад ямар нэгэн зориулалтын хувцас, хэрэглэлгүй улаан гараараа орж, амиа алдахад хүрдэг бөгөөд хэн нэгэн буруутай этгээд хариуцлага хүлээлгүй бултаж үлддэг учраас хуулийн дагуу хариуцлагатай хандахыг анхааруулсан.
Үүний дараа манай бүлгийн хурлаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва нефть импортлогчдод тавьсан 17 тэрбум 200 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгосныг буруушаагаад энэ асуудлыг эргэж харахыг сануулсан байна. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудалд хүнлэг, энэрэнгүй үүднээс хандаж Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш үүрэгтэй хэмээх журмыг удирдлага болгож ажиллахыг хүссэн” гэв.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ