
Дөрвөн бүлэг, найман үзэгдэлтэй "Трубадур" дуурь энэ сарын 19-ний өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна.
Дуурийн үйл явдал 15 дугаар зууны Испани оронд өрнөнө. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхнийг үзүүлэх энэ дуурийн удирдаачаар Д.Нямдаш, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа.
Харин гол дүрүүдэд Ч.Энхтайван, СТА Ш.Наранчимэг, Р.Доржхорлоо, Ч.Түмэндэмбэрэл, Ч.Чинзориг, Д.Туяа, Г.Шижирболд, Э.Бумхүү нар тоглох юм. Мөн УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид оролцон тоглоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ