
2011 онд Туркийн Стамбул хотод болсон ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай эмэгтэй баг амжилттай оролцон III байр эзэлж хүрэл цом хүртсэн учир Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхтэй болсон билээ. Тавдугаар сарын 26-27-нд Японы Токио хотод уг Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд өнгөрсөн оны ДАШТ-ий эхний найман байр эзэлсэн Япон, Канад, Монгол, ОХУ, Азербайжан, БНХАУ, АНУ, Украин улсын багууд уригдсан байна.
Манай багийн бүрэлдэхүүн
48 кг Олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /“Хангарьд” клуб/
51 кг Олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/
Олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэ /“Хангарьд” клуб/
55 кг Олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/
59 кг Олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа /“Хангарьд” клуб/
63 кг Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/
67 кг Гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
72 кг Олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг /”Алдар” спорт хороо/
Дасгалжуулагч: Арслангийн Цэдэнсодном, Зэвэгийн Дүвчин, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
Өмнө нь болсон Дэлхийн цомын тэмцээнд манай эмэгтэй баг гурван удаа оролцож нэг удаа V байр, хоёр удаа VI байр эзэлжээ. 2009-2011 оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд БНХАУ-ын баг тэргүүлсэн байна.
Ц.Ганбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ