Хар тамхитай тэмцэх Үндэсний хороо байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулах, тэмцлийг эрчимжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах чиглэл бүхий зарлиг гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн байна.
Засгийн газарт хүргүүлсэн зарлигт хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд хяналт тавих, өсөн нэмэгдэж байгаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний хороо, түүний орон тооны ажлын албыг яаралтай байгуулан байнгын үйл ажиллагаа явуулах нөхцлөөр хангах зэргийг тусгажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ