Уран нугараач охиныг зодсон багшийн гомдлыг хэлэлцэнэ
Циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгалангийн гомдлыг Улсын дээд шүүхэд маргааш хэлэлцэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.1-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн шүүхээс таван жил, нэг сарын хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх мөн ялыг хэвээр баталсан билээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ