Ч.Амарболд нарын өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа дуусч байна

img

Хүний амь үрэгдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт нарын хавтаст хэрэгтэй өмгөөлөгчид нь танилцах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тиймээс  тун удахгүй шүүгдэгч  нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын тов гарах бололтой.

Анхан шатны шүүх дээр тэдэнд холбогдох  хурал хэд хэдэн удаа товлогдсон ч өмгөөлөгч эрхзүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан, хавтаст хэргээс нэг яллагдагчийн хэргийг тусгаарласан зэрэг үндэслэлээр хойшилж байсан юм.

Энэ хооронд зарим шүүгдэгчийн биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Тодруулбал, хошууч генерал Ч.Амарболд, дэд хурандаа О.Зоригт хоёр Н.П.Шастины нэрэмжит Клиникийн гуравдугаар  эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн шүүхэд товлогдож хэдэнтээ саатсан Ч.Амарболд нарыг шүүх хурлын үеэр энэ удаад Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Г.Оюунцэцэг, Д.Бат­сүх, Г.Орхон, Г.Амгалан­суурь, З.Мөнхбат, Г.Золжар­гал, Ё.Энхбулган эрхзүйн туслалцаа үзүүлэхээр болсон юм.

Хоригдогсдыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр  тодорхойгүй шалтгаанаар ар гэрийн уулзалтыг хориглож, хувцас солих, ариун цэврийн хэрэглээний зүйлийг оруулахгүй байх, түүнчлэн өмгөөлөгчөө сонгон авч хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарлан, өмгөөлөгч томилон хууль зөрчих зэргээр Ч.Амарболд нарын эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц аргыг хэрэглэж байгаа гэж ар гэрийнхэн нь гомдол мэдүүлж буй.

Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-н 1.1-д заасан “эрүүдэн шүүх” буюу “ үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох санаатай үйлдлийн” хэлбэртэй байгаа учраас үүнийг нэн даруй таслан зогсоохыг хүсч, ар гэрийнхэн нь нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяад хүсэлт гаргаж байв.

Түүнчлэн шүүгдэгч нарт хууль зөрчин өмгөөлөгч томилох шүүх хурлыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Цагдан хорих төвд хийж шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөгч Б.Батхуягийг, хурандаа Ш.Батсүхийг Л.Даваасүрэн, дэд хурандаа О.Зоригтийг Ж.Энхтуяа, дэд хурандаа Г.Ганбаатарыг Т.Баярсайхан эрхзүйн туслалцаа үзүүлэхээр албадан томилсон билээ.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч нар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.3. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм. Анхан шатны шүүхэд дөрвөн удаа товлогдож хойшилсон уг хэрэгт шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар  оролцож байлаа.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ggg:
tegeed litsenz zarsan xumuusee bariachee ene ix ene zasgiin ued l mongol ulsiig tam boltol ni zarlaa sh dee ene yoronxiilogch yoronxii saidaa shalgaad shorond ni xiigeech
2012-05-16
MGL:
Ta nar zugeer l huuliin ulsuud shig shudragaar l hergee hulee l dee har hognuud mini bas Enhbayar shig olsood hevtchihbee
2012-05-15
Судлаач дээ. Сая баригдсан АМГ-ын дарга байсан хүн чинь харин маш олон лицензийг цуцалсан гэх чинь билээ. Тэрэнд нь ч хорсож явдаг хүмүүс одоо төрийн эрхэнд байна гэнэ. 2009-2011 онд тэр газрыг чинь харин эмхэлж цэгцэлж, замбараагүй олгосон лицензүүдийг зогсоож байсан хүн гэсэн шүү. Зөвхөн намын харяаллаар л шийдчих шиг болсон дог.
2012-05-15
Монголчууд их ядуу байна л даа. Мөнгөөр өлсөж мөнгөөр жагсаж байна. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг чухал байна. Тэр уушигны төлөө яваад байгаа хүмүүс та бидэн шиг гэртээ суусан цэцэдээс амьдарлынхаа төлөө ямар нэг зүйлийг хийгээд байна л даа. Чихээ дарах нь буруу гээд нэг хэсэг хүмүүс бас дуугарч болноо доо тэгэхгүй л байгаамдаа. Тэгэхээр таны бухимдах нь ч бас зөв л дөө.
2012-05-15
Mongolchuud yostoi zaya n harisan uls umdaa AVILGAL bolohoo bailaa gecheed AVILGALtai n temtseed mongoliin gazar nutgiin 70 huviig lizenzeer zarsan baisan avilgachiign bariad ehleheer boli sulla geed Odoo ingeed Enkhbayar shig xuuliig sonsohgui chihee dardag nulimdag baidal hezeech zogsohgui um baina ldaa ahij avilgaltai temts gej bitgiii oorsdoo heleerei SONOJ MOHOJ baihdaa taarsan ZAYA N haysan Mongol uls um daa!!!!!!!!!!!!!!!!!!!!!